Гадаад мэдээДЭЛХИЙ

Украины дайныг дуусгах хэлэлцээнд Европ оролцохыг Путин зөвшөөрчээ

Энэ долоо хоногт АНУ, ОХУ, Украины төлөөлөгч нар АНЭУ-ын нийслэл Абу Дабид уулзаж, дайныг дуусгах хэлэлцээ хийсэн. Тус хэлэлцээгээр Украины дайныг зогсоох чиглэлд ямар нэгэн ахиц гараагүй ч талууд дайны хоригдол солилцох тохиролцоонд хүрсэн юм. Москва, Киевийн төлөөлөгч нар хэлэлцээг бүтээлч өнгөрсөн хэмээж, дахин уулзаж хэлэлцээг үргэлжлүүлнэ гэжээ.

Абу Дабигийн дараа АНУ-ын төлөөлөгч Стив Виткофф, Жаред Кушнер нар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан юм. Тус уулзалтын дараа Виткофф мэдэгдэл хийхдээ Украины дайныг дуусгах хэлэлцээний дараагийн шатанд Европ оролцохыг Путин зөвшөөрсөн гэжээ. Путин уулзалтын үеэр Москва Украины асуудлаар Европын холбоотой хэлэлцэхэд нээлттэй байсаар ирсэн ч саналын ноцтой зөрөлдөөн байгааг онцолсон юм. Тэр “Европын тухайд гэвэл, би Европтой хэлэлцээ хийхээс хэзээ ч татгалзаж байгаагүй. Яриа хэлэлцээг бидний тал тасалсан тохиолдол үгүй. Харин тэд л ОХУ-тай хэлэлцээгээ зогсоосон” гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button