ДЭЛХИЙЭнтертайнмент

Гоо сайхны мэс засалч Де Сильва: Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй царай бол Эмбер Хердийнх

Холливудын жүжигчин Эмбер Хердийн нүүрний төрх төгс харьцаатай гэдгийг Лондон дахь гоо сайхны мэс заслын төвийн эмч Жулиан Де Сильва тодорхойлжээ.

Британийн “Unilad” сайтын мэдээлснээр, гоо сайхны мэргэжилтэн 2016 онд дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй царайтай хүнийг тодорхойлохын тулд судалгаа явуулж, нүүрний нарийвчилсан схемийг боловсруулсан. Мэргэжилтэн эл судалгаандаа Пифагор “гоо сайхны код” буюу 1:1,618 гэсэн харьцааг боловсруулсан байна. Үүнийг “алтан харьцаа” гэж нэрлэдэг.

Мэргэжилтний боловсруулсан “Phi” харьцаагаар хамар, уруул, нүд, эрүү, нүүрний ерөнхий хэлбэр зэрэг нүүрний төрхийн хамгийн тохиромжтой хувь хэмжээг тодорхойлдог ба энэ онолоор бол Эмбер Херд 91,85 хувийн оноо авчээ.

Эл харьцааг орчин үед компьютерийн тусламжтайгаар тооцолдог болсныг шинжээч тайлбарлав. Яг энэ тооцооллоор гоо сайхны эмч Де Сильва Ким Кардашьяныг хамгийн гоё хөмсөгтэй, Скарлетт Йоханссоныг хамгийн гоё нүдтэй, Эмили Ратаковскиг хамгийн дур булаам уруултай бүсгүйчүүд гэж нэрлэв. Сонирхуулахад, эмч Де Сильва Эмбер Хердийн хамар, Кардашьяны хөмсөг, Йоханссоны нүд, Ратаковскигийн уруул, Кейт Моссын духыг нийлүүлэн хамгийн төгс царайг бүтээжээ.

Эх сурвалж: Unilad

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button