Солонгосын Z үеийн цэргүүд гоо сайхны ажилбарт орох нь нэмэгджээ
Өмнөд Солонгосын хугацаат цэргийн алба хаадаг Z үеийнхэн дунд гоо сайхны мэс засалд орох хандлага нэмэгдэж байна. Цэргийн цалин нэмэгдэж, эмнэлгүүд идэвхтэй сурталчилгаа хийх болсон нь үүнд нөлөөлжээ. Энэ байдал нь цэргийн ангиудын хэвийн үйл ажиллагаанд саад учруулж, зэвсэгт хүчний бэлэн байдалд нөлөөлж байна.
Цэргүүд ажилбарт орсныхоо дараа чөлөө авах хугацаанд нь тэдний ажлыг бусад алба хаагчид нөхөж хийх хэрэгтэй болдог. Үүнээс болоод цэргүүдийн дунд үл ойлголцол, дургүйцэл үүсэх болжээ.
Солонгос залуус цэргийн алба хаах хугацаандаа гоо сайхны хагалгаанд орох нь шинэ үзэгдэл биш. Өмнө нь цэргүүд халагдахаасаа өмнө чөлөө авч хагалгаанд ордог байсныг цэргийн ангиуд зөвшөөрдөг байсан аж. Гэвч одоо нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн байна. Сүүлийн үед цэргүүд эмнэлгийн цахим хуудсаар дамжуулан мэс заслын зардал болон эдгэрэх хугацааны талаар маш их асуух болжээ.
Ганнам дүүрэгт байрлалтай нэгэн гоо сайхны эмнэлгийн менежер хэлэхдээ "Манай эмнэлэгт долоо хоног бүр хоёроос гурван цэрэг ирж нүд, хамрын мэс заслын зөвлөгөө авдаг" гэсэн байна.
Эмнэлгүүд олон нийтийн сүлжээгээр дамжуулан цэргүүдэд зориулсан сурталчилгааг идэвхтэй явуулдаг болжээ. Цэргийн алба хаагчдад хөнгөлөлт үзүүлэхээс гадна эрүүл мэндийн даатгалаа хэрхэн ашиглах талаар зөвлөдөг аж. Үүнтэй холбогдон цэргүүд гоо сайхны ажилбарт орох нь нэмэгджээ.
Эх сурвалж: Korea Times















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ulaan y####n solongosuud nuuren deern tamhia darj untaraadag hun aminii heregten