НийгмийнСПОРТ

Энэ жил МОНГОЛ ТУУРГАТНЫ наадам болох нь

Ардын хувьсгалын 100,101 жилийн ойг энэ жил /2022 он/ хамтатган тэмдэглэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор Үндэсний баяр наадмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийгээд байгаа юм. Харин иргэдийн сонирхлыг хамгийн их татаж байгаа зүйл нь Тува, Халимаг, Буриад, Өвөр Монгол зэрэг элэг нэгт монголчуудыг наадамд барилдуулах уу гэсэн асуудал. Тэд ч АХ-ын 100,101 жилийн ойн баяр наадамд барилдах хүсэлтээ МҮБХ-нд илэрхийлээд байгаа юм.

Тэгвэл өмнөх хуульд “Гаднын бөх, бусад аймаг, сумын бөхийг барилдахыг хориглоно” гэсэн зүйл заалт байхгүй. Нарийндаа улсын иргэншлээс хамаарч үндэсний бөхөөр барилдуулахгүй гэсэн ялгаварлан гадуурхалтын заалт байхгүй гэсэн үг. Тиймээс элэг нэгт монголчууд маань аль ч улсаас ирж барилдах бүрэн боломжтой гэнэ. Харин бөхийн эрэмбийн тухайд өөр улсын иргэн учраас залуу бөх гэсэн нэрийн доор барилдана гэдгийг холбогдох хүмүүс хэлээд буй.

Эндээс харвал АХ-ын 100, 101 жилийн ойн наадам “МОНГОЛ ТУУРГАТНЫ” наадам болох нь. Манай улсаас ч гэсэн үүн дээр анхаарлаа хандуулж элэг нэгтнүүдээ оролцуулах ажилд идэвхи гаргах нь зүйтэй. Нөгөө талдаа допинг болон дотоодод үүсдэг хэрүүлийн асуудлаа шийдчихсэн байх нь чухал мэт.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button