ДЭЛХИЙ

Дэлхийн Эрүүл Мэндийн Сүлжээ сармагчны цэцэг өвчнийг ЦАР ТАХАЛ хэмээн зарлалаа

Дэлхийн олон эрдэмтдийг өөртөө нэгтгэсэн Дэлхийн Эрүүл Мэндийн Сүлжээ /World Health Network/ сармагчны цэцэг өвчнийг ЦАР ТАХАЛ хэмээн зарлалаа.

Өмнө нь, тус байгууллагын төлөөлөгчид зургаадугаар сарын 23-нд болсон хуралдааны үеэр ДЭМБ-ыг шинэ цар тахал эхэлж байгааг зарлахыг уриалж байсан.

ДЭМБ-ын мэдээлснээр, дэлхийн хэмжээнд сармагчны цэцэг өвчний халдварын 2100 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Испани, Герман, Их Британи, Өмнөд Солонгост иргэд эл өвчний халдвар авсан болох нь тогтоогдсон.  

Сармагчны цэцэг өвчний нас баралтын түвшин харьцангуй бага байсан ч одоо гарч буй тархалтыг зогсоох хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээг яаралтай авахгүй тохиолдолд олон сая хүн нас барж, олон хүн хараагүй, тахир дутуу болох эрсдэлтэй хэмээн Дэлхийн Эрүүл Мэндийн Сүлжээний тайланд дурджээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Сүлжээ сармагчны цэцэг өвчнийг “олон нийтийг хамарсан онцгой нөхцөл” хэмээн тодорхойлсон нь эл өвчний халдварын дэгдэлт нь зөвхөн нэг улс орон эсхүл нэг бүс нутгаар хязгаарлагдахгүй, дэлхийн олон орныг хамарах аюулт өвчин хэмээн анхааруулав. Тиймээс, халдвар дамжихаас урьдчилан сэргийлэхийн тулд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгааг онцоллоо.

Тус байгууллага сармагчны цэцэг өвчнийг илрүүлдэг шинж тэмдгүүдийн талаар олон нийт, ард иргэдэд өргөн мэдлэгтэй олгож, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай гэсэн юм.

Нэмж дурдахад, урин дулааны улирал ирж хүмүүс аялах, зугаалах нь ихсэж байгаатай холбогдуулан илүү анхаарал сэрэмжтэй байхыг сануулав. Халдвартай хүмүүстэй холбоо тогтоох, эсхүл халдварын тохиолдол олноор бүртгэгдсэн өндөр эрсдэлтэй гэж буй улс оронд аль болох зорчихгүй байхыг мөн анхаарууллаа. Халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс сармагчны цэцэг өвчний шинжилгээг хязгаарлалтгүйгээр өргөн хүрээнд явуулахад улс орнууд хүчин чармайлт гаргах шаардлагатай гэлээ.

Америкийн нийгмийн эрүүл мэндийн салбарын эрдэмтэн, Дэлхийн Эрүүл Мэндийн Сүлжээний үүсгэн байгуулагч Эрик Фейгл-Динг “Твиттер” хуудсандаа: “Өнөөдөр Дэлхийн Эрүүл Мэндийн Сүлжээ 58 улсад 3500 гаруй тохиолдол бүртгэгдсэн сармагчны цэцэг өвчний дэгдэлтийг цар тахал хэмээн нэрлэж, тив дэлхийд хурдацтай тархаж байгааг зарлалаа. Дэлхий нийтээр нэгдсэн арга хэмжээ авахгүйгээр халдварын  тархалт зогсохгүй юм” гэж жиргэжээ.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Irgen
Irgen
3 сар 13, 2025 08:23

Dayan delhiin xvmvvs enh amgalan baih boltygai

Холбоотой мэдээ

Back to top button