НИЙГЭМ

Увс аймагт хүнээс боом өвчин илэрлээ

Увс аймгийн Өндөрхангай суманд шалтгаан тодорхойгүй үхсэн малаас халдвар авсан боомын хүний өвчлөлийн нэг тохиолдол бүртгэгдсэний дагуу тус аймгийн Зоонозын өвчин судлалын төв хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лабораторид молекул биологи(PCR)-ийн шинжилгээгээр оношийг баталгаажууллаа.

Боом нь өвчтэй мал, адгуус амьтнаас хүнд халдварладаг байгалийн голомтот, хурц халдварт өвчин юм. Хүний тунгалгийн зангилаа, тунгалгийн судлыг гэмтээж хүчтэй хордлого үүсгэх замаар өвчлүүлдэг. Боом өвчнөөр хүн, бүх төрлийн мал, адгуус амьтад, буга өвчлөхөөс гадна цус сорогч хөх түрүү, ялаа, шумуул нь хүнд халдвар тараана.

зураг

Өвчний үүсгэгч нь гадуураа бүрхүүл үүсгэж, газрын хөрсөнд 30 жил хүртэл амьдрах чадвартай тул газар, шорооны ажил хийх, мөн өвчтэй малыг өвчих, хуулах, нядлах, ноослох, үхсэн малын сэг зэмтэй ажиллах үед гэмтсэн арьс салстаар халдвар дамждаг учир малын түүхий эд боловсруулах, ноос ноолуур, арьс ширтэй харьцах, мал нядлах үед малчид халдвар авах өндөр эрсдэлтэй байдаг тул малчид, ард иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна:

  • Голомтот нутгийн хүн ам, мал сүргийг жил бүр боомын эсрэг дархлаажуулалтад хамруулах;
  • Малын гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг сайтар боловсруулж хэрэглэх;
  • Мал сүргийн дотор боом өвчний сэжиг илэрвэл сүргээс нь яаралтай тусгаарлаж мал эмнэлгийн байгууллагад хандах;
  • Үхсэн, өвчилсөн мал амьтантай харьцах, газар шорооны ажил хийхдээ хамгаалах хувцас өмсөж занших, арьсаа шалбалах, гэмтэхээс болгоомжлох;
  • Шалтгаангүй үхсэн малын мах, арьс, ширийг ашиглахгүй, ил задгай хаяхгүй байх;
  • Мэргэжлийн байгууллагад хандаж мал үхсэн шалтгааныг тогтоолгох.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-27 15:01

Яахаараа м�##�нааас гардаг өвчин хүнээс илэрчихдэг билэээ. Юм хөгжихийн хэрэээр өвчин бас элбэсэээд байхийн янз бүрийн

Зочин
Зочин
2022-06-27 15:03

Zawaaa ymaaaa

Зочин
Зочин
2022-06-27 15:04

Ariutgal inter hiij gyls emchilmeeeer ym bnooooo

Зочин
Зочин
2022-06-27 15:05

Арга хэмжэээ авч байгааа юм болов уу

Зочин
Зочин
2022-06-27 15:06

Увс нугтгийхан дэглэмэээ сайн барьж газар нутагтай ноцолдохдооо тэр хувьцас хунараа өмсөж гар хөлөө авахгүй болгоомжтой баймаар юм байна дөө

Холбоотой мэдээ

Back to top button