Нийгмийн

Н.Цогбадрах: Тарваганы мах эрүүл мэндэд сайн гэх ташаа мэдээлэлд итгэж болохгүй

Нийслэлийн Онцгой байдлын газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон ЦЕГ-ын Экологийн цагдаагийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах:

"Иргэд тарваганы мах идсэнээ нууж, эмч мэргэжилтнүүдийн төөрөгдүүлэн, өөрийгөө болон олон нийтийг эрсдэлд оруулсаар байна. Иргэд хайхрамжгүй, хэнэггүй байдлаасаа болж эрүүл мэнд, амь насаараа хохирсоор буй нь харамсалтай. Түүнчлэн зарим хүмүүс эмчилгээний журмаар тарвага идээд эрүүл мэнд, амь насаараа хохирох өндөр эрсдэлтэй. Тиймээс тарваганы мах эрүүл мэндэд сайн гэх ташаа мэдээлэлд итгэхгүй байх хамгийн гол нь оношоо үнэн зөв мэдүүлэх нь чухал байна. Тарваган тахал нь зөвхөн тарвага идсэнээр бус, халдвартай хүнээс хүнд халдварладаг аюултай өвчин гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.

Өчигдөр Булган аймагт тарваганы боодог идээд халуурсан хүн Төв аймагт цайны газар хооллоод СХД-т ирсний дараа яаралтай тусламж дуудсан байсан. Хэрвээ тэр хүнээс халдвар илэрсэн бол байдал хяналтаас гарах байлаа” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button