НИЙГЭМ

“East” төвийн газрыг “Пром-Импорт” ХХК өнгөрсөн онд шилжүүлж авчээ

Баянзүрх дүүргийн 13-р хороололд байрлалтай “East” төвийн шатсан барилгыг буулгаж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах саналыг Нийслэлийн ЗДТГ-аас гаргаад байна. Энд хуучин Батцагаан шорон байсан. Дараа нь худалдаа үйлчилгээний төв, караоке ажиллаж байсан ч шатсан. Балгас болоод 10 гаруй жил болж буй энэ газар мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүс орогнодог үе ч байлаа.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хачирхалтай нь тус газрын өмчлөгчтэй аливаа яриа, хэлэлцээ хийгээгүй мөртлөө “Цэцэрлэгт хүрээлэн байгуулмаар байна” гэж мэдээлэл цацав. Албан мэдээ дундаа “Өмчлөгч талтай хэлэлцээ хийх хүсэлтэй байна” гэсэн нэг өгүүлбэр шигтгэжээ. Гэтэл тус газар бол эргээд хувийн л өмч. Хувийн өмчийг төрийн байгууллага популист байдлаар шууд “Цэцэрлэгт хүрээлэн байгуулъя” гэж мэдээлэх нь ААН-д төвөгтэй нөхцөл байдал үүсгэнэ.

Тухайлбал, өмчлөгч өөрөө газраа эргэлтэд оруулах, өөр худалдаа, үйлчилгээний төв байгуулах хүсэлтэй байгаа бол яах вэ. Товчхондоо цэцэрлэгт хүрээлэн болгоё гэсэн Нийслэлийн байр суурийг дэмжихгүй бол хэрхэх вэ. Авчиг ийм санал гаргаад, иргэдээс урьдчилан алга ташуулчихсан Нийслэлийн ЗДТГ-т давуу байдал үүсэж, хувийн өмчөө өөрөө захиран зарцуулъя гэсэн ААН нийгмээс сөрөг хандлага авах, шахалтад орох ч эрсдэлтэй.

"ПРОМ-ИМПОРТ" ХХК ӨНГӨРСӨН ОНД ШИЛЖҮҮЛЖ АВЧЭЭ

Газрын бүртгэлийн нээлттэй мэдээллийн сангаас шүүж үзвэл, энэ газар “Пром-Импорт” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байна. Тус компани 2006 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд захирал, хувьцаа эзэмшигчээр Хатбаатарын Золжаргал бүртгүүлжээ. Тус компани гадаад худалдаа, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Харин газрын 2022 оны гуравдугаар сараас эхлэн өмчилсөн бөгөөд өнгөрсөн онд өөр хуулийн этгээдээс шилжүүлж авсан байна.

Нэг талдаа “East” төвийн байршил нийгмийн хэрэгцээний газар болж, бүтээн байгуулалт хийгдвэл улаанбаатарчуудад хэрэгтэй. Энэ утгаар нийтийн агуулга боловч хувийн хэвшлийн хөрөнгөө захиран зарцуулах эрхэд үргэлж хүндэтгэлтэй хандах учиртай юм. Эсвэл өмнө нь өмчлөгчтэй нь харилцан, тохирчхоод, араас нь “Санаачиллаа”, “Бүтлээ”, “Хийлээ” гэсэн дүр зургаар пи-ар хийх технологи ч улстөрчдийн хувьд түгээмэл билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-28 10:50

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарааа та суд�##�гааа баримттай хийж болохоор юм яриачэээээ. Өчигдөрхөн таны Цэцэрлэгт хүрээлэн байгуулмаар байна гэж яриад байсан б�##�гас чинь эзэмшигчтэй байсныг та ернь мэдсэн үү

Зочин
Зочин
2022-06-28 10:52

kvvvvvvvv neeereeeee zasag darga min. deeeeee ta chin yu l yriad ywaad bndaaaaaa

olalal
olalal
2022-06-28 10:52

tsetserlegt hureelen zov gehdee garajiin gazar shig deerem hiij herhevch bolohgui garajiig zugeer l ard tumnii gedeg neriin door deerem hiisen deesumyabuzar guay

Зочин
Зочин
2022-06-28 10:53

Суд�##�гааа нотолгоотой юм яриачээээ

Гуталт муур
Гуталт муур
2022-06-28 10:59

Эзэмшигчтэй болчихсон тэр 1990 хэдэн оны хувьчл�##�аар энийг �##�ь үжийн амжуулаад хүн авчих�##�гүй яахав дээ

Зочин
Зочин
2022-06-28 11:54

газрын төлбөр төлөөгүй эзэмшээгүй бол төр авна шүү дээ ямар өөрөө байшин барих гэж байгаа биш дээ

Zochinzochin
Zochinzochin
2022-06-28 12:38

Zuun huruu hothonii zuun tald ali 2000 onoos yuch barigdahgui hogiin tseg tenuulchdiin tsuglardag gazar bolood bhiin uuniig huuhdiin togloomnii talbai bolgooch!!!!

Зочин
Зочин
2022-06-28 13:01

Иймэрхүү зүйлийг чинь бат�##�гаатай болгосоны дараа байгууламж барина гэж хөөрдөггүй юм уу. Цааад эзэмшигч нь ямар ч бодолтой байгаа юм билэээ

Зочин
Зочин
2022-06-28 13:04

Газрын өмчлөгчтэй яриа, хэлэлцээ хийгээгэээд үнэхээр цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болчихвол ч сайхан л байна.

Зочин
Зочин
2022-06-28 13:04

Ashiglahgvi bgaaa iiim balgasuuudiiig bvgdiiig ni nuraagaad ashiglah heregtei shdeee

М ьёа
М ьёа
2022-06-28 13:22

Хувийн өмч гээд б�##�гас хотын төвд байлгаад байж болохгүй

Зочин
Зочин
2022-06-28 13:25

Наана чинь үйлчилгээний төв бариад өөдлөхгүй хар энерги хуримтлагадсан газар төрд нь өгөөд цэцэрлэг хүрээлэн байгуулаад мод зүлэг тарь

Холбоотой мэдээ

Back to top button