Нийгмийн

Ч.Өнөрбаяр: АН-ын бүлгийн асуудал та нарт ямар хамаатай юм

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, ЕНБД Ч.Өнөрбаяр, дэд дарга Ц.Оюундарь нар Ардчилсан намын XIV их хурал, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн УИХ дахь АН-ын бүлэгтэй холбоотой өргөн барьсан хууль болон Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр АН-ын ЕНБ-ийн дарга Ч.Өнөрбаяр хэлэхдээ "УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж хэлэх үг байна. Эрх баригчид үнийн өсөлттэй тэмцэх байтал, үндсэн хуультайгаа өөрсдөө тэмцэж байна. Яагаад улс орны эдийн засаг муудах, ард түмий амьдрал уруудаж байгааг үндсэн хуультай холбоотой гэж хэлэх гээд байна. Гэтэл яг ийм үндэслэлээр 2019 онд үндсэн хуульд гар хүрсэн. Тухайн үед УИХ-ын дарга Г.Занданшатар гардаж өөрчлөлт хийж байсан.  Тиймээс батлуулсан үндсэн хуулиа одоо хамгаалах цаг нь болсон юм биш үү Г.Занданшатар аа. МАН-ын хийсэн буруу бүхэн үндсэн хуулийн буруу болж таарах нь. Хариуцлагыг өөрсдөөсөө нэх ээ.

Монгол улс халуун зунаар хариуцлагын зуданд орчихлоо. Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ардчилсан намын бүлэгтэй холбоотойгоор хууль батлахаар хэлэлцсэн. Ардчилсан намын бүлгийн асуудал та нарт ер нь ямар хамаатай юм.

Үүний оронд хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох хууль батлах хэрэгтэй. Ардчилсан Үндсэн хуулиас урваж буй УИХ-ын даргыг огцруулах хэрэгтэй. Г.Занданшатар дарга аа, Үндсэн хуулиа мана. Манаж чадахгүй бол огцор. Тэнгэр оройнооцоо цэлмэдгийн адилаар хариуцлага шударга ёс дээрээсээ эхлэнэ шүү" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сөрөг мэдрэмж ньЗочин
Сөрөг мэдрэмж ньЗочин
2022-06-30 13:00

ӨНӨРӨӨ БАЦААН ЗӨВ ЯРИАД ЭХЭЛЛЭЭ ҮНДСЭН ХУУЛИА ХУТГАЛДАГ ШӨВГӨЛДӨГ МОНГОЛООС ӨӨР ШАМИРСАН УЛСЫГ НЭРЛЭЭДЭХ НЭРТЭЙГЭЭР НЬ ҮНДСЭН ХУУЛЬГҮЙ НАМЫН ДҮРМЭЭР ТОГЛОХ УУ? ХАМУУДАА

Зочин
Зочин
2022-06-30 14:27

Энэ Өнөнөрбаян гэгч Эбэ-нийн дагуул өөртөө АН-ын дэд дарга гэгч хоосон хуурамч хаяг зүүчихээд түүндээ бүр итгэчихсэн олон долоон юм донгосох болжээ. Эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр чи зүгээр л �######�, чамд АН-аас орон зай байхгүй шүү.

Зочин
Зочин
2022-06-30 16:10

Нэг нам 3 жилийн дотор 2 удаа үндсэн хууль өөрчлөнө гэж ямар юм байх вэ дээ .Үндсэн хуулийг 8 жилийн дараа өөрчлөж болно гээд үндсэн хуулиндаа за�##�т оруулчихаад түүнийгээ олонхиороо түрүү барь өөрчлөөд байж болохгүй шүү дээ

зочин
зочин
2022-07-01 11:57

хог шаар

Холбоотой мэдээ

Back to top button