ЗБДС-гийн захирал асан Ш.Алтанчимэгт холбогдох албан тушаалын хэргийг прокурорт шилжүүллээ

АТГ-аас өнгөрсөн 2021 оны есдүгээр сарын 9-нд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэгийг шалгаж, гэр болон ажлын байранд нь нэгжлэг хийж, шалгаж эхэлсэн байдаг.
Улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасныг Зээлийн батлан даалтын сангийн Удирдах зөвлөлийн хурлаар ёсоор болгож байв.
Тэгвэл АТГ-аас түүнийг холбогдуулан шалгаж байсан хэргийг прокурорт шилжүүлжээ.
Тодруулбал, Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг нь Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байршилтай 476,7 м.кв талбай бүхий оффисын талбайд ажлын байрны их засварын ажил гүйцэтгэх гэрээг байгуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Б” ХХК-тай 185.896.955 төгрөгөөр гэрээ байгуулж давуу байдал бий болгож, улсад их хэмжээний хохирол учруулсан. и
Улмаар дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд Үнэлгээний хорооны гишүүдээр томилогдсон тус сангийн хуульч “Д”, ахлах мэргэжилтэн “Бц”, “Бм”, хараат бус гишүүн “Д, “Ц” нар нь мөн хуулийг зөрчиж, шаардлага хангаагүй “Б” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулж, гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлэн гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон.
Мөн “А” нь ерөнхий нягтлан бодогчид амаар үүрэг өгч, банкны салбар руу мөнгө шилжүүлснээр 38,663,013 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ авгай их идсээн