СПОРТ

П.Сайнзориг: Дархан аварга бөх зодог тайлвал дөрөв юм уу тавын даваанд цолыг нь дуудан, хүндэтгэл үзүүлнэ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл хийж байна.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын батласан журмаар, Дархан аварга цолтой бөх зодог тайлах хүсэлт гаргавал дөрөв юм уу тавын даваанд цолыг нь дуудан, хүндэтгэл үзүүлнэ. Тухайн бөх зодгоо тайлж, үр хүүхэддээ, шавьдаа өвлүүлж болно.

Энэ журмын дагуу зодог тайлах хүсэлт гаргасан Х.Баянмөнх аваргын цолыг энэ жил улсны наадмын дөрвийн даваанд дуудан, хүндэтгэл үзүүлнэ” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

80 гарсан хүн яаж 3 давах юм

Зочин
Зочин
Reply to  Зочин

Давах албагүй тэнэгээ

иргэн
иргэн

Баянаа аваргадаа урт удаан, жаргалтай сайхан наслахыг хүсэн ерөөе. Бидний хүүхэд ахуй цагаасаа сонсож, бахархаж ирсэн социализмын үеийн үнэхээр Монголын алдарт бөх. Дөрвийн даваа эхлэхийг тэсэн ядан хүлээх болно Хүндэт ах минь.

Холбоотой мэдээ

Back to top button