
Ядуурлын тоо, судалгааг Үндэсний статистикийн хороо хоёр жилд нэг удаа гаргадаг. ҮСХ-оос гарсан судалгааны тайлангаас харахад 2020 онд Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин 27.8 хувь байжээ. Тухайн онд манай улс 3,357,542 хүн амтай гэж тоолуулж байж. Ингэхээр 933,396 иргэн ядуу амьдарч байсан гэсэн үг юм.
Харин 2016 онд улсын хэмжээнд 923,500 ядуу иргэн байжээ. Уг онд манай улс 3,119,935 хүн амтай гэж тоолуулсан байгаа юм. Үүнээс харахад дээрх дөрвөн жилийн хугацаанд ядуу иргэний тоо 9,895-аар нэмэгджээ. Энэ нь нэг сумын иргэдтэй тэнцэх хэмжээний хүний тоо.
ДУНДЖИЛАН ТООЦООЛЖ ҮЗВЭЛ: 2020 оны хүн амын тоог 330 сум, есөн дүүрэгтээ хуваахаар нэг сум дунджаар 9,904 хүн амтай гэсэн тоо гарч байгаа юм.
-2009, 2010 ОНД ЯДУУРАЛ ХАМГИЙН ӨНДӨР БАЙЖЭЭ-
Улсын хэмжээнд 1995-2020 онуудад ядуурлын түвшин ямар байсныг дараах инфографикаас харах боломжтой.
-ЯДУУРЛЫН ТҮВШИНГ ГОВЬ-АЛТАЙ ТЭРГҮҮЛЖ БАЙНА-
Ядуурлын түвшинг аймгаар харвал Говь-Алтай, Говьсүмбэр, Ховд аймагт өндөр, Өмнөговь, Төв аймагт бага байна.
Инфографиктай танилцах: Scores товч дээр дарж, аймгуудын ядуурлын түвшинг хувиар нь харна. Ranks товч дээр дарахаар ядуурлын түвшингээр нь аймгуудыг жагсаасан жагсаалт гарч ирнэ. Энэ товчлуур дээр дарсныхаа дараа онцолж харахыг хүссэн аймгийнхаа товчлуур дээр дараарай. Энэ үед тухайн аймаг 2016, 2018 онд ядуурлаараа хэдэд жагсаж байсан нь харагдах болно.
Ядуурлын түвшин суурьшлаар нь ангилав. Ингэхэд 2016, 2018, 2020 онуудад хөдөө ядуурал өндөр байдаг аж.
Ядуурлын байдлыг бүсээр нь ангиллаа. Ингэхэд зүүн бүсийн аймгууд ядууралд өртөх нь элбэг байдаг ажээ.
Энэ хүртэл үзсэн, уншсан танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ядуур�##� газар авчээ
Харамс�##�тай тоо бна????????????
Юмны үнэ нэмэгдээд, ажил голооод хийхгүй байгаад байв�##� ийм л байд�##�д хүрнж
Энэ улс орныг ийм болгосон улс бол сүүлийн 30 жил төрд байсан хув�##�з эрлийзүүд өсхийн өлөн бөөснүүд Улсын хөрөнгөөр баяжсан улс хүн чанар гаргаад хавдарын апрат 3 гишүүн мөнгөө нийлүүлээд аьч өгхөд нийт 30 опраттай болох байв Хичнээн хүн амьд үлдэж болох байсан бол гэж бодхоор эднийг хархаар дургүй хүрч байна Арай өлөн улс цадхаа мэдэхгүй
ажил хийл дэээ пиришкинүүдэээ
Жилд 4 сая хүнийг ядуурлаас гаргаж байгаа Хятад улсын туршлагыг судлах л хэрэгтэй юм байна даа