НИЙГЭМ

Архангай аймгийн малчин О.Дорж Хөдөлмөрийн баатар боллоо

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Төрийн дээд одон, медаль гардуулж байна.

Архангай аймгийн Хайрхан сумын малчин, Монгол Улсын Гавьяат малчин Отгоны Доржид Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээв.

Монголын уламжлалт бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлэх, уламжлалт ахуй, соёлоо хадгалан хамгаалах, үр хойч үедээ өвлүүлэн үлдээх их үйлсэд амьдралынхаа 30 гаруй жилийг зориулахдаа мал маллагааны дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэн ашиг шимийг нь дээшлүүлж, улс аймгийн аварга малчнаар шалгарсан амжилт, олон айл өрхийг малжуулахад 3,000 гаруй толгой мал өгч дэмжлэг үзүүлж, залуу малчдыг малч ухаанд дагуулан сургаж байгаа хичээл зүтгэл, хөдөө аж ахуй, уламжлалт мал аж ахуйн салбарт оруулж буй бодит хувь нэмрийг нь Монголын төр ийнхүү үнэллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x