ДЭЛХИЙ

The India Times: Монголчуудын мөрөөдлийг биелүүлэхэд Энэтхэг хэрхэн тусалж байна вэ

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Энэтхэг улсад айлчилж, нэр бүхий санамж бичгүүдэд гарын үсэг зураад буй. Энэ талаар тус улсын нэртэй хэвлэлийн агентлаг India Times нэгэн нийтлэл бэлдсэнийг орчуулан хүргэе.

2017 оны дөрөвдүгээр сард Монголчууд анхны хиймэл дагуулаа сансарт хөөргөсөн билээ. “Mongol Sat-1” нэртэй тэрхүү хиймэл дагуул Asia Broadcast Satellite сангийн тусламжаар босч байсан бөгөөд нөөцөд суурилсан эдийн засгийн хөгжил дэх бодлогынх нь нэг хэсэг болсон юм. Мөн “Мазаалай” нэрт хиймэл дагуулынх нь тухай олон улсын хэвлэлүүд нэг хэсэг бичиж байв. Үүнээс өөр сансрын салбарт хийсэн ололт амжилт Монголчуудын хувьд цөөн гэхэд болно.

Харин өнгөрсөн долоо хоногт эх газрын “түгжигдсэн” Монгол улс цаашид хийгдэх сансрын зорилтот ажлууд дээр хамтрах санамж бичигт гарын үсэг зурлаа. Гамшгийн менежменттэй холбоотой санамж бичиг ч мөн тус улсын ерөнхийлөгч Х.Баттулга Энэтхэг оронд айлчлах үеэр үзэглэгдлээ. Энэ юуг илэрхийлж байна вэ? “Сансарт нисэх” мөрөөдөлтэй Монголчуудад бид хамтран ажиллах гэрээгээр тусалж чадах уу?

Сансрын төсөл хөтөлбөрүүд гэдэг чухам юугаараа ач холбогдолтой болохыг манай улсын Гадаад явдлын сайд, “...Гамшгийн менежментийг тооцоолох, цаг агаарын урьдчилсан төлөвийг тодорхойлох, хиймэл дагуулыг харилцаа холбооны технологид ашиглах гээд энэ чиглэлийн хүрээ тэлэх тусам эргээд ирэх өгөөж нь асар их юм...” хэмээн тайлбарлаж байсан удаатай. Ер засгийн газрын сансар луу чиглэсэн сонирхол мэр сэр үзэгдэх болоод буй.

Түүх сөхвөл, 2015 онд ерөнхий сайд Нарендра Моди Монгол улсад айлчилж байсан удаатай. Үүгээр 1994 онд хийгдсэн хоёр орны нөхөрсөг харилцааны санамж бичгийн хэрэгжилтийг үнэлж дүгнэсэн, улам баталгаажуулсан үйлдэл болсон гэж судлаачид үздэг билээ.

Бэх нь хатаагүй байгаа эл санамж бичигтэй төстэй нэгэн санамж бичиг 2004 онд хийгдэж байсныг мөн санууштай. Тодруулбал, хоёр орны засгийн газар буюу Энэтхэгийн талаас Сансрын хэрэг хариуцсан хэлтэс, Монголын талаас Дэд бүтэц хариуцсан хэлтэс уг санамж бичигт харилцан гарын үсэг зурсан билээ. Сансар дахь төсөл хөтөлбөрүүд дээр хамтрах санаачилга чухам эндээс л эхлэлтэй. Гэлээ ч онцолж дурьдам зүйл хийж, хэрэгжүүлсэн нь харагддаггүй. Иймээс ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлал “чимээгүй” болсон санамж бичгийг дахин сэргээх зорилготой байсан шиг ажиглагдаж байгаа юм.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button