Нийгмийн

Трип.ком групп Монгол Улсад нэг сая жуулчин аялуулах хамтын ажиллагаанд гарын үсэг зурав

2022 оны долоодугаар сарын 8 өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрай Оюун-Эрдэнийн Сингапурт хийж буй айлчлалын үеэр Тапатрип ХХК Дэлхийн хамгийн том онлайн аялал жуулчлалын компани болох Трип.ком групптэй (Trip.com Group) стратегийн түвшинд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол сингапур улсад боллоо.

Трип.ком группын Олон улсын зах зээл хариуцсан Гүйцэтгэх захирал Дэд ерөнхийлөгч Бун Сиан Чай (зүүн талд), Тапатрип компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Ө.Батмөнх нар

Трип.ком групп (Trip.com Group) нь Trip.com, Ctrip, Qunar, Skyscanner, Travix, MakeMyTrip гэх зургаан том хувьцаат компаниас бүрддэг ба NASDAQ: TCOM дээр бүртгэлтэй, Хятад улсын Шанхай хотод төвтэй 45.000 ажилтантай 500 гаруй сая хэрэглэгчтэй Дэлхийн хамгийн том онлайн аялал жуулчлалын компани юм.

Хамтын ажиллагааны хүрээнд Трип.ком групп (Trip.com Group) нь өөрсдийн үнэт туршлага, дэлхий даяар тархан буй өөрийн экосистем, датан дээр суурилан Тапатрипийг дэлхийн аялал жуулчлалын зах зээлд таниулах, сурталчилах мөн монгол улсын аялал жуулчлалын салбарт Тапатрип компаниар дамжуулан дэмжлэг үзүүлэх монгол улс руу чиглэсэн жуулчдын урсгалыг цаашид хоёр тал нэг саяд хүргэх томоохон зорилго тавьж хамтран ажиллахаар болжээ.

Тус ёслолын арга хэмжээнд ерөнхий сайдын зөвлөх Э.Долгион оролцсон байна.

(зүүн гар талаас) Тапатрипийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Ө.Батмөнх, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, ноён Э.Долгион, Трип.ком группын Олон улсын зах зээл хариуцсан Гүйцэтгэх захирал Дэд ерөнхийлөгч Бун Сиан Чай, Трип.ком группын бүс хариуцсан ерөнхий менежер Ру И, Трип.ком группын Сингапур дахь Маркетингийн Захирал Жонсон Онг

Санамж бичиг зурах үеэр Трип.ком группын (Trip.com Group) Олон улсын зах зээл хариуцсан Гүйцэтгэх захирал Дэд ерөнхийлөгч Бун Сиан Чай:

-Бид Тапатрип ХХК тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсандаа баяртай байна. Тапатрипийн 1 сая жуулчинг монгол улс руу аялуулах алсын хараанд тулгуурлан Хятад, Ази Номхон далай, Европ, АНУ, Энэтхэгийн зах зээл дээрхи нөөц бололцоог ашиглан Монголыг аялал жуулчлалын бүс болгон таниулах үүрэг бид хүлээгээд байна.

Мөн Бид Монгол дахь түнштэйгээ хамтран Монголын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхийн тулд өөрсдийн арвин мэдлэг туршлагаа хуваалцах болно. COVID-19 цар тахал сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбарт хэрхэн нөлөөлж буйг, хамтын ажиллагаа хэр чухал болохыг харууллаа. Трип.ком групп (Trip.com Group) нь аялал жуулчлал, технологийн салбарын тэргүүлэгчийн хувьд Тапатрип ХХК үргэлж дэмжиж хамтран ажиллах болно гэдгийг цохон тэмдэглье.

Харин Тапатрип ХХК үүсгэн байгуулагч ТУЗ-ын дарга Ө.Батмөнх:

-Трип.ком групптэй (Trip.com Group) стратегийн төвшинд хамтын ажиллагаа тогтоож буй нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм. Трип.ком группын (Trip.com Group) дэлхий даяар тархсан өргөн сүлжээ, хагас тэрбум хэрэглэгчийн базад монгол улсын аялал жуулчлалын мэдээ мэдээлэл, сурталчилгааг хамгийн түрүүнд хүрнэ гэдэг нь маш чухал дэмжлэг юм.

Монгол улсын засгийн газраас 2023-24 оныг монголд зочлох жил болгон зарласантай холбоотой бид Трип.ком групптэй (Trip.com Group) хамтран хятад болоод бусад улсаас нэг сая жуулчинг монгол улсад аялуулах зорилтыг хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэлээ. Энэ нь манай улсын аялал жуулчлалын салбар болоод эдийн засагт аялал жуулчлалаас ордог орлогыг нэмэгдүүлэх, нэн тустай үйл хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: Trip.com Group news

АЙЛЧЛАЛЫН ХОЁР ДАХЬ ӨДӨР ЯМАР АЖИЛ АМЖУУЛАВ

Улаанбаатар хотын цахим шилжилтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Сингапур Улстай хамтарна

Энд дарж уншина уу.


Монгол, Сингапур улсын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Энд дарж уншина уу


Сингапурын Ерөнхий сайд Ли Сиен Лүн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг албан ёсоор угтлаа

Энд дарж уншина уу

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button