НийгмийнСПОРТ

Аль аймгийн наадамд хэн түрүүлсэн бэ

Монгол түмний өв уламжлалын охь болсон улс, аймгийн наадам орон даяар үргэлжилж байна. Өчигдөр цөөнгүй аймгийн наадам дуусаж, шинэ цолтнуудаа өлгийдөн авлаа.

БАГАНУУР

Багануур дүүргийн наадамд Увс аймгийн Давст сумын харьяат бөх, цэргийн начин Э.Мөнх-Эрдэнэ түрүүлж, аймгийн арслан боллоо. Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, аймгийн заан Ч.Хасчулуу үзүүрлэн, цолоо батлав.

Мөн Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат бөх, сумын заан С.Зинамядар аймгийн харцага цол хүртлээ.

НАЛАЙХ

Налайх дүүргийн наадамд Увс аймгийн Ховд сумын харьяат бөх, аймгийн начин Л.Энхсаруул түрүүлж, аймгийн арслан болсон бол Увс аймгийн Малчин сумын харьяат, цэргийн начин Т.Батсүрэн үзүүрлэн, аймгийн заан цол авав.

Залуу бөх М.Намхайринчэн, сумын заан Д.Ядамсүрэн нар аймгийн харцага боллоо.

БАЯНХОНГОР

Баянхонгор аймгийн наадамд Баацагаан сумын харьяат бөх, сумын заан Б.Түвшинтөгс түрүүлж, аймгийн арслан цол хүртэв. Богд сумын харьяат бөх, аймгийн Ч.Даш үзүүрлэн, аймгийн заан боллоо.

Баянлиг сумын харьяат бөх, сумын заан Б.Билэгдэмбэрэл аймгийн харцага цол авав.

ӨМНӨГОВЬ

Өмнөговь аймгийн наадамд Ноён сумын харьяат бөх, сумын заан М.Буяндэлгэр түрүүлж, аймгийн арслан боллоо. Баяндалай сумын харьяат бөх, аймгийн начин Т.Төгсдөлгөөн үзүүрлэн, аймгийн заан цол хүртсэн бол Т.Дашжамц аймгийн харцага боллоо.

ТӨВ АЙМАГ

Төв аймгийн наадамд Эрдэнэсант сумын харьяат бөх, аймгийн харцага Н.Дашдаваа түрүүлж, аймгийн харцага, Заамар сумын харьяат бөх, аймгийн харцага Л.Даваажамц үзүүрлэн, аймгийн заан боллоо.

Сумын заан Х.Шинэбилэг, Э.Чойням нар аймгийн харцага цол хүртэв.

Сонирхуулахад, эл барилдаанд зодоглосон дархан аварга А.Сүхбат гурвын даваанд сумын заан Б.Отгонбаатарт өвдөг шорооджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button