Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойд дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар барилдахаар бүртгүүлснээс хойш “Хэн нь хэнийхээ өмнө эрэмбэлэхдэх бол” гэсэн хүлээлт олны дунд байв. Үүний сацуу “Би манлайлна, өмнө нь эрэмбэлэгдэнэ” гээд дахин марган, наадам үймүүлж, түмэн олныг бухимдуулах вий гэсэн болгоомжлол байлаа. МҮБХ үүнээс болгоомжилж, Г.Өсөхбаяр А.Сүхбатын өмнө эрэмбэлэгдэнэ гэж зарласан.

Тэд ийн жигүүр магнайлахын төлөө маргах болсон нь ийм учиртай.
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа зарлиг гарган, тэдэнд дархан аварга цол нөхөж олгосон, 2014 онд. Тэр жилийн наадмын өмнө Г.Өсөхбаяр аваргыг эхэнд эрэмбэлж, зүүн жигүүрийг манлайлуулсан. Гэтэл А.Сүхбат үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. “Би зүүнийг манлайлна. Би өмнө чинь эрэмбэлэгдэнэ” гээд бөөн маргаан дэгдээж, наадамчин олныг бухимдуулсан. Удтал маргалдсаны эцэст Г.Өсөхбаяр аварга буулт хийгээд “Төрөө, наадамчин олноо хүндэллээ” гэсэн.
Улмаар А.Сүхбат зүүн жигүүрийн манлайлан, гурвын даваанд цолоо дуудуулсныхаа дараа Г.Өсөхбаярыг амлан авч, шуугиан тарьсан. Дараа нь А.Сүхбат барилдалгүйгээр шууд элэг, бүсээ тайлж өгсөн. Монгол наадмын түүхэнд дархан аварга цолтой бөх гурвын даваанд дархан аваргаа амласан тохиолдол үүнээс өөр үгүй.
Энэ нэг талаар хоёр бөхийн хоорондын асуудал мэт боловч төрт ёсны баяр цэнгэл наадмыг үймүүлсэн, наадамчин олныг бухимдуулсан үйлдэл байлаа. 2008 онд зодог тайлж буйгаа дуулиантайгаар зарлан, цолны найраа, допингтой тэмцэж буй илэрхийлсэн А.Сүхбат түүнээс хойш барилдаагүй.

Өнөө жил хоёр аварга хамтдаа барилдах нь хэмээн наадамчин олон баярлаж байлаа. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ зүүн жигүүрийг магнайлсан тул А.Сүхбат аварга баруун жигүүрийг магнайлна гээд нэлээд маргалдав. Удтал маргалдсаны эцэст наадамд барилдахгүй гээд зүлэг ногоон дэвжээнээс адис аваад явлаа. МҮБХ аваргуудын эрэмбийг гаргасан тул Г.Өсөхбаяр барууныг магнайлна гэдгийг А.Сүхбат мэдэхийн дээдээр мэдэж байсан.
Гэтэл мэдсээр байж бүртгүүлээд, нэгийн давааны өмнө дахин маргаан дэгдээж, наадамчин олныг бухимдууллаа. Дархан аварга төр, түмний наадмаа, наадамчин олноо хүндэлсэнгүй. Одоо А.Сүхбат залуу бөх биш. “Барилдана, барилдахгүй” гээд хүссэн үедээ айлгаж, тунирхдаг тоглоом нь төрийн наадам биш.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сүхбат маш сайхан барилддаг маш муухай хүн
Монгол бөх нэртэй баасан гүзээтэй махан толгойтой м�##�нууд дотор Баянмөнх БатЭрдэнээсээ эхлээд нэг олигтой хүн шиг хүн байхгүй монгол эр хүний жудаг гэдэг юмыг уландаа гишгэсэн эрийн сүгнүүддээ
ХААНА НЬ Ч БАРИЛДСАН ЯАДГИЙН ХУЛГАЙЧУУД (ӨСӨХБАЯР ,СҮХБАТ ХОЁРТ ХОЁУЛАНД ХЭЛЖ БНА) АМЬД БАЙГААГААДАА БАЯРЛАЖ АМЬДРАХ ХЭРЭГТЭЙ.
erguu
Eguur ergvinuud mine yumaa medej bich
B.Bayandalai ene niitleleerei chi uuriuguu ergvi yu ch meddeggvi gdgee zarlallaa eguur.mn bye2
Ийм л юм болох нь ойлгомжтой байсан. Тоглоомтой нөхөр л дөө!
Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдгийг сана!
Erguu p###a mine darhan avarguudiig erembeldeggyu ym hen turuulj bolson ni turuulj garna Baterdene avarga Bayanmonh avargiig amlah uu
Ард түмний мөнгийг хусчихаад өгдөггүй, баридана барилдахгүй гэж уйлагнаад.Ш�##�чигнасан эрхэлсэн юм чинь яах гээд байгаа юм?
zvgeer l novsh
Өсөхбаяр гэж өлийсөн юм Сүхбатын зөв
Сүхбатад л учир бии
Буянд�##�ай гэж банди юугаа мэдэж ийм хар хор бичиж суудагюм. Уламжилж ирсэн монгол жудгийг өсөхөө магаджав ингэж булингарлахгүй ээ
өнгөрсөн явд�##� байна одоо болж байгаа үйл явзаа яр яажиж бодсон сүхбат аварга ын зөв
М�##�аа сүхбатын түмэн буруу
Батэрдэнэ аварга ёстой жудагтай хүн шүү сүхбат бол тэнэг
Сүхбат тавтиргүй овилгогүй мангар