Нийгмийн

ДАТА: ҮСХ нөүтбүүкний цэнэглэгч, залгуур зэргийг 29.5 сая төгрөгөөр авчээ

Үндэсний статистикийн хорооны шилэн дансанд оруулсан тав болон зургаадугаар сарын мэдээллийг орж үзлээ. Ингэхэд ҮСХ хоёр сар дараалан нөөтбүүкний цэнэглэгч, залгаврыг нийтдээ 29,512,000 мянган төгрөгөөр худалдан авчээ. Тус нөөтбүүкийн залгуурыг "Сод электроникс" ХХК-ий данс руу шилжүүлсэн аж.

Мөн сүүлийн нэг сарын гүйлгээг харахад зөвхөн гэрэл зураг худалдан авахад 5,600,000 төгрөг зарцуулжээ. Ингэхдээ Гаммафото эженси ХХК-ий дансанд “Түүхэн гэрэл зураг” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байна.Үндэсний статистикийн хорооны төсвийн ерөнхийлөн захирагчаар Б.Батдаваа ажилладаг бол нягтлан бодогчоор Б.Оюундэлгэр ажилладаг юм байна.

Харин тус газар зургаадугаар сард хамгийн өндөр дүнтэй гүйлгээ хийсэн нь “Орон нутгийн статистикийн судалгаа, мэдээлэл цуглуулалтад шаардлагатай тээврийн хэрэгсэл авах” гэсэн утгатайгаар 320 сая төгрөгийг "Бридж" ХХК руу хийжээ. Орон нутагт статистикийн судалгаа хийхэд шаардлагатай гэгдэх энэ төсөл нь 960 сая төгрөгийн гэрээний дүнтэй юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-20 09:36

яасан багцаагүй юм болоод байна аа. Муусайн юмнуудын булхайг нь дэлгээрэй

Зочин
Зочин
2022-07-20 10:01

ямар их цавчаа вэээ

Зочин
Зочин
2022-07-20 11:25

энэ аудитын газар ажлаа хийдэг юм уу

Хэн
Хэн
2022-07-20 11:49

Баахан мөнгөний уга�##�га

иргэн
иргэн
2022-07-20 15:37

Яасан ханаж цаддаггүй хулгайчууд вэ? Төрийн өчнөөн том, жижиг машиныг хурааж цуглууллаа гэээ биз дээ. Тэр машинаасаа иймэрхүү юмнуудын хөдөө ажилд нь явуулж болдоггүй юм уу? Новш гэж, энэ төрийн ажил яаж яваад байгаан?

Холбоотой мэдээ

Back to top button