УЛС ТӨР

О.Батнайрамдал: АИ92 бензинийг он дуустал 2390 төгрөгт барих гэрээ байгуулсан

УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал бензины үнийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Засгийн газраас сүүлийн дөрөв, таван сарын турш ОХУ-ын "Роснефть" компанитай хэлэлцээр хийж байна. Үр дүн гарч байна. 4-6 сард 120 мянган тонн АИ92 бензиныг 100 сая ам.долларын урьдчилгаа төлбөртэйгээр тухайн үеийн зах зээлийн үнээс 25-30 хувийн хямдралтай авсан. Нийтдээ 36 сая ам.доллар буюу 120 тэрбум төгрөгийн бодит хэмнэлт хийж чадсан.

Зургаадугаар сараас хэлэлцээрийг үргэлжлүүлэх талаар ярилцаж, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров айлчилсны үр дүнд АИ92 бензинийг энэ жил дуустал 2390 гэсэн үнээр барих боломжтой болж байна. Сүүлийн 30 жил хийж байгаагүй гэрээг амжилттай хийсэн. Одоогоор манай улс АИ92 бензины 34 хоногийн. нөөцтэй байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ачаа бараа, материалууд хил дээр гацах асуудлууд сүүлийн хоёр жил гарсан. Ашиглалтад ороход дотоодын хрэглээнийхээ 55-60 хувийг хангах юм" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-20 10:42

Газрын тосны үйлдвэр 2025 онд оруулах төлөвлөгөөтэй мөн бинзенэээ хоёр мянга хэдэн зууд бариулна гээд их л сайхан мэдээ байна. Хухай хурай хурай

Зочин
Зочин
2022-07-20 10:42

Баярлууштай л мэдээ байна биелэлээ олж чадв�##�

Зочин
Зочин
2022-07-20 10:43

ashgvi deee chihend chimegtei l medeelel bna

Холбоотой мэдээ

Back to top button