Түлшний үнийг хаврын тариалалтын үеийн түвшинд байлгах зохицуулалт хийхээр боллоо

Газар тариалан, хөдөө аж ахуйн салбарынхныг ургацаа хураах их ажлын өдрүүд угтаж байна. Энэ жилийн намрын ургац хураалт болон ирэх жилийн өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой хөдөө аж ахуйн салбарт хэрэглэгддэг 10 мянган тонн хүртэлх дизель түлшний үнэд зохицуулалт хийх шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргалаа.
Дизель түлш энэ сарын 16-наас литр нь 4030 төгрөг болсон нь хөдөө аж ахуйн салбарынханд хүнд цохилт болсон. Тиймээс намрын ургац хураалт, улаанбуудай, хүнсний бүх төрлийн ногооны зах зээлийн бодит ханшид шатахууны үнийн өсөлт сөргөөр нөлөөлөхгүй байх, литр шатахууны үнийг 3400 төгрөгт барих зохицуулалт хийж ажиллахыг чиглэлийн яамны сайд нарт даалгалаа. Үүнийг ургац хураалтын үеэр дизелийн түлшний үнэ хаврын тариалалтын үеийнхтэй ижил түвшинд байлгах зохицуулалт гэж ойлгож болно.
АИ92 бензиний тухайд одоогийн үнийг он дуустал тогтвортой байлгахаар болов.
ХХАХҮЯ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэгж яг чадах уу
Зөв шүүү тари�##�чиддааа дэмжих хэрэгтэй
demjiij bna
Тари�##�анчидаа дээрэээ болон аж ахуй үйлдвэрүүдэээ ернь дотоодын үйлдвэрүүдэээ сайн дэмжиж энэ цаг үед хөгжиж бусад улсаас хараат бус байх хэрэгтэй