Нийгмийн

ФОТО: Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид тангараг өргөлөө

“Парис-2024” зуны олимп, паралимп болон “Милан-2026” өвлийн олимп, паралимпын наадмын мөчлөгт бэлтгэгдэх Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчны тангараг өргөх ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр (VII.22) Спортын төв ордны “А” зааланд боллоо.

Ёслолд Үндэсний шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээр оролцсоноос нийт тамирчдаа төлөөлж Жүдо бөхийн ҮШБ-ийн тамирчин, ОУХМ Б. Гончигсүрэн, Боксын ҮШБ-ийн тамирчин, ОУХМ М.Намуун, Пара пауэрлифтингийн ҮШБ-ийн тамирчин, хөдөлмөрийн баатар, МУГТ Э.Содномпилжээ, Пара байт харвааны ҮШБ-ийн тамирчин, СМ Д.Сэлэнгээ, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдыг төлөөлж Боксын ҮШБ дасгалжуулагч О.Батхүү, Байт харвааны ҮШБ-ийн дасгалжуулагч Ч.Мөнхцэцэг, Таеквондогийн ҮШБ-ийн дасгалжуулагч Т.Лхагвадорж, Пара жүдо бөхийн ҮШБ-ийн дасгалжуулагч Б.Нарантуяа нар тангараг өргөв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Bayar hurgey mundaguuudaaaa

Зочин
Зочин

Амжилт хөөрхөнүүдэээ

Холбоотой мэдээ

Back to top button