Нийгмийн

С.Баяр, Ч.Сайханбилэг нарын ШҮҮХ ХУРАЛ ирэх сарын сүүлээр товлогдох уу

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг Оюутолгойн асуудалд хамаатуулан шалгаад, дөрвөн жил орчим болж буй. Улмаар АТГ-ын даргаар Х.Энхжаргал ажиллаж байх үедээ тэднийг саатуулан шалгасан юм.

Саяхан АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарт холбогдох хэргийг прокурорт удахгүй шилжүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, одоогийн байдлаар яллагдагч нар болон тэдний өмгөөлөгчдөд хэргийн материалыг танилцуулж эхэлжээ.

Хэргийн материалтай яллагдагч тал танилцаж дууссанаар прокурорт шилжихээр хүлээгдэж байгаа аж. Процессын хувьд хэргийн материалууд нь нэлээд их учир удааширсан шинжтэй байгаа гэх мэдээлэл бидэнд ирлээ.

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарт холбогдох хэргийг ирэх сарын сүүлээр эсвэлэгдүгээр сарын эхээр шүүхээр яригдаж байгаа юм байна.

Г.ҮҮЛТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button