УЛС ТӨР

Ц.Нямдоржийн уур МАН-ыг бүхэлд нь АЙЛГАВ

Аашаа хөдөлвөл адайр ширүүн хүн гэдгээ Ц.Нямдорж сайд өнгөрсөн долоо хоногт намынхандаа үзүүлэв. Тэрбээр бүлгийнхээ хурал дээр "Г.Занданшатар аа, УИХ-ыг тараавал би та нарын эсрэг ажиллана шүү. Ард түмэн миний үгийг сонсоно” гэж хэлчихээд, хаалгыг нь саваад гараад явчихсан гэх.

Өмнө нь тэр, намын бүлгийн хурал дээр "Парламентад 65-уулаа суучихаад ганц хүний улстөрд орж тоглуулахаасаа ичихгүй байна уу”  гэж удирдлагуудаа загнасан байдаг. Ард нийтийн санал асуулгатай зэрэгцүүлэн, УИХ-ын ээлжит бус сонгууль явуулах мэргэн санааг тэр анхнаасаа тас эсэргүүцсэн байдаг.

"Би тэвчээд л байгаа шүү ” гэж намынхандаа хэлж яваа өвгөн сайдын уур хүрвэл МАН-д эргээд маш халгаатай тусна.

Түүний үг олон нийтийн зүрх рүү ордог. Тэр углуургатай ярьж, учиртайхан ширэв татдаг тул ямар ч улс төрч "хайруулах ”-ыг хүсэхгүй нь мэдээж. Ялангуяа УИХ-ын сонгууль өдөр хоногоор ойртож буй эмзэг цаг үед Ц.Нямдорж сайдын дургүйг хүргэж, олны шийр зугаа болохыг хэн хүсэх билээ.

Тэрбээр С.Зориг агсныг хөнөөсөн гэх хэрэгтнүүдийн өмгөөлөгч болон "шатаж”, , "Эрдэнэт” -ийн 49 хувь дээр схем зуран тайлбарлаж, олон түмний төлөө гэх итгэлийг өөрийн улс төрийн бүхий л замналаараа ард түмэнд төрүүлчихсэн хүн. Түүнийг мууг ч зоригтойгоор хэлж, хамраа хуйхлуулчих хүн улс төрийн хүрээнд үгүй.

Нэрмээс дээр нэрмээс нэмж, төрсөн хүү Н.Анхбаярыг энэ долоо хоногт баахан шоглочихсон тул Ц.Нямдорж сайдын дургүй бүр ч ихээр хүрэв. Танхимын ихэнх сайд нь УИХ-ын ээлжит бус сонгууль явуулахыг дэмжиж байснаа бүгд айчих жишээтэй. Гишүүд хүртэл бараг л тоглоомоор гарын үсэг зурсан гэхчлэн "нохойтов”.

Тэр ийм л хүчтэй байгаа юм. Олон нийтийн уур амьсгал тэр хаахан явааг ч сайн мэдэж байгаа. Тэгэхээр Ц.Нямдоржийн уур МАН-ыг бүхэлд нь айлгахаас яахав. Бүхэл аппаратаараа айцгаав.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 29, 2019 17:37

Нэг өвгөнд дарамтлуулж байв�##� заяа чинь тэр новшнуудаа

зочин
зочин
9 сар 30, 2019 00:45
Reply to  Зочин

Ёстой тийм. Энэ өвгөн хаан юмуу, заан юмуу? 76-гийн нэг л хэлтэрхий шүү дээ. Өөрөө сэжиг бүхий субьезт байж зааж заавардах дуртай. Ер нь бол өөрт ашигтай баримт фазт цуглуулж, хар дэвтэр хөтөлдөг, үүнийгээ төрд биш хувьдаа ашиглаж шантааж хийдэг, цаг үеэсээ ихээхэн хоцрогдсон, цээж томтой өвгөн гэвэл зохино.

zochin
zochin
9 сар 30, 2019 19:32
Reply to  зочин

dahij garahgvigee medeed duustal ni baij bgaad bvh baasaa tseverleed buuchih geed sandarch bgaa argagvi yadaj bhad hvv Anhbayar ni asuudal daguulaad

A
A
9 сар 30, 2019 06:51
Reply to  зочин

Chi neg udaa yriltsaj uzsen ymuu ix meddeg ym shig bichex ymaa Nam n archaagui zan gargaj eldew aash gargaj bxad axmad nastai namiin liideriin xuwid xatuuxan ug xelex zuin esnii xereg xunii ug awch suraagui xumuus l shalchignaj baix ymaa

Зочин
Зочин
9 сар 30, 2019 09:46

Нямдорж бол Монголын төлөө ажиллах улс төрч биш гэдгийг харсаар байж л сонгох юм. Хаанаас ямар мэдээлэл олж бусдыг шантааж хийдгийг нь судлах хэрэгтэй.

Зочин
Зочин
9 сар 30, 2019 09:47

Энэ бичсэн нөхөр харваас л хөлсний бичээч

Бадам
Бадам
9 сар 30, 2019 17:54

МАНгийнхан ерөөсөө ийм �########�нууд энэ тагнуул бүгдийнх нь хулгайг мэдэж байгаа

Уншигч
Уншигч
9 сар 30, 2019 23:25

Зүгээр л новш, хогийн хутгуурын нэр хүнд гэж юу байсий.

yaana daa
yaana daa
10 сар 1, 2019 00:16

bas neg hurts jinhene bazaj bgaa daa yarihuu yahav geed l duusaa yavj yavj buhnii ard bgaa hutguur daa

Nymdorjiin huu
Nymdorjiin huu
10 сар 1, 2019 00:59

Erdenetiin asuudaliig neg tiish bolgoson bathuugee multalaad avtsan tegeel tom tom ym yrihtaigaa boltson odoo yaay gehev ard tumen gesen bolgon uls torch bish gedgiig oilgoh heregtei.

Больчих л доо
Больчих л доо
10 сар 1, 2019 20:32

НЯМДОРЖ ГУАЙ ОДОО БОЛЬЧИХ ХЭРЭГТЭЙ УХААН БӨГӨӨД УХАМСАР БАЙДАГ БОЛ.БҮХ ЮМ ӨӨРИЙН ХЭМЖЭЭ ОРОН ЗАЙТАЙ.ИЛҮҮДВЭЛ УТГАА БҮР МӨСӨН АЛДАНА.НЯМДОРЖ ГУАЙНХ УТГАА АЛЬ ХЭДИЙНЭЭ АЛДЧИХААД БАЙНА.

Уншигч
Уншигч
10 сар 6, 2019 14:03

Зсс

Kelgreelm
Kelgreelm
1 сар 28, 2020 07:26

Comparaison Prix Cialis [url=http://cialisir.com]Buy Cialis[/url] Lowest Price For Cialis Buy Cialis Cialis Sur Internet

LesOrdiff
LesOrdiff
2 сар 6, 2020 23:17

Stendra 100mg Where To Purchase http://viacialisns.com/# - viagra vs cialis Levitra 10 Mg Vendita Cialis Get Elocon In Usa Price Online

Холбоотой мэдээ

Back to top button