Нийгэм мэдээ

Байраа зарахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох өргөдөлд 50,278 иргэн гарын үсэг зураад байна

Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох нийтийн өргөдөлд иргэдийн саналыг авч эхлээд буй. Энэхүү өргөдлийг хуульч О.Батхүү санаачилсан.

Тэрбээр, "Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох шаардлагатай байна. Хүмүүс байр орон сууц авахдаа ихэвчлэн зээлээр авдаг. Зээлийн хүү төлбөр төлөхдөө өөрийн цалин орлого буюу татвар төлсөн мөнгөөрөө төлдөг. Мөн байр орон сууц бол хүний анхдагч хэрэгцээ.

Дэлхийн бусад улсад амьдран суугаа байшин, байр орон сууцаа зарахад татвар төлдөггүй. Учир нь энэ бол ашиг орлого олох бизнес биш. Иймд энэхүү 2 хувийн татварыг цуцлах шаардлагатай. Иймд хувь хүний орлогын албан татварын хуулийн 21.2.1 дэх заалтыг хүчингүй болгох нь зүйтэй" гэх санааг дэвшүүлээд буй.

Жишээлбэл, хувь иргэн 200 сая төгрөгөөр орон сууцаа худалдахад улс хоёр хувийг нь буюу 4 сая төгрөг авах зохицуулалттай аж. Өөрөөр хэлбэл өөрийн үл хөдлөх хөрөнгөө үнэд хүргэж худалдсан хэмжээгээрээ улсад төлөх мөнгөн дүн нэмэгдэнэ. Тиймээс дээрх заалтыг шударга бус хэмээн үзэж, уг өргөдлийг санаачилжээ.

Одоогоор энэ өргөдөлд 50,278 иргэн гарын үсэг зурж, 50 хувьдаа хүрээд байна. Хэрэв иргэдийн санал 100,000-д хүрвэл УИХ-аар хэлэлцэгдэнэ.

Энд дарж саналаа өгнө үү.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Далантай
Далантай

татвар төлсөн орлогоороо байшин авсан.зарах гэхээр татвар авдаг ийм давхардал завхрал байж болохгүй

Иргэн
Иргэн

Татвар байсан дээрээ тэгэхгүй бол энэ зуучууд утгаа алдана. Бас луйвар дэндэнэ шүү.

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Эхний байран дээр хүний амьдрах орчин гэж үзээд авахгүй байж болно. Арай гэж ганц байр байшин савтай толгойгоо хийх газартай болохоор баяр хүргэх ёстой байта л татвар авч болохгүй. Тэрнээс бусад байран дээр зээлээр аваагүй бол аваад зээлээр авч байгаа ертэй хүнээс татвар авахгүй.

Last edited 10 Сар Өмнө by Зочин
Зочин
Зочин

Тэр 62 байр авдаг хүнээс бол нэгийг нь маьдралын суурь гэж үзэж үлдээгээд үлдсэнээс нь авах хэрэгтэй. Энэ асуудлыг цэгцэлсэн гэж ойлгоод байсан.

Nansalmaa
Nansalmaa

Esergvitsej bn

Nansalmaa
Nansalmaa

Eserguutsej bna

Dasa
Dasa

Eserguutsej bn

Оюунбат
Оюунбат

2% татвар авахыг болиулсан нь дээрээ.дээрэм

Холбоотой мэдээ

Back to top button