СЭРЭМЖЛҮҮЛЭГ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 520 мянган ам.доллараар бөөр худалдаж авна гэсэн зарыг шалгалаа

Цахим орчинд “Бөөр худалдаж авна” гэх утга бүхий зар мэдээлэл нийтлэгдсэний дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулжээ.
Бичигдсэн мэдээллийн IP хаягийг шалгахад Нигер улсаас хандалт хийж байгаа нь тогтоогдсон бөгөөд “Wangiri” буюу олон улсын цахим луйврын үйлдэл байж болзошгүй байна.
Мөн дээрх бичигдсэн сэтгэгдэл нь монгол хэлний үг, өгүүлбэр зүйн дүрмийн алдаатай байх ба "Google-Translate” орчуулгын программ ашиглан бичсэн байх магадлалтайг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.
Иймд иргэд цахим орчинд нийтлэгдэж буй луйврын шинжтэй, хууль бус зар мэдээлэлд итгэж түгээхгүй байх, дээрх хаягийн дагуу нэвтрэлт хийхгүй байхыг анхаарууллаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Gat###anuud hugjihch boloogui bn daa haha
АМ.ДОЛЛАРООР
Тэгээд хариу арга хэмжээ авч чадахгүй. Дотооддоо анхааруулсан болоод л орхиж бгаа юм уу тэ. Ямар арчаагүй юм бэ
Gadaad bitgii hel mongol nuuts hayagtai temtsej chadahgui bhaddaa