Нийгмийн

Хотын зам руу цутгасан гэр хорооллын бохирыг АРИУТГАДАГ болъё

Хорьхон минут орсон аадар бороонд Улаанбаатар хот бараг живлээ. Өчигдрийн орсон бороонд олон зам хаагдаж боогдож, өчнөөн айлын гэр үерт автаж урсав. Гэр хорооллын үнс нурам, жорлонгийн бохир үерийн усанд хамагдан хотын зам гудамж руу цутгадаг үзэгдэл хэвийн мэт болсоор удах нь. Нийслэлийн замыг ариутгая гэх гуйлт шахуу лоозогнол сошиалд баахан хөвөрсөн юм.

Хоосон лоозогнол биш. Үнэн гуйлт.

Усанд автсан замыг бид хөлөөрөө туучиж гүйнэ. Хатсаных нь дараа хот тохижилтынхон дэрсэн шүүрээр шүүрдэж агаарт тоосонцор болгон дэгдээнэ. Бид хэдий болтол ингэж туучиж, уушгилах вэ. Өвөлдөө баахан утаа амьсгалдаг уушгиа зундаа жаахан амраахсан гэхэд ийм нэг зовлон дагах.

Бороо орж, нийслэлийн зам үерлэсний дараа ариутгачихдаг баймаар байна. Ариутгал цэвэрлэгээний машинд анхаарлаа хандуулаасай гэж хүсэх нь холгүй болов. Коронавирусийн ид цар тахлын үед агаарт ариутгалын бодис цацаад байсан машинаа ядаж ашиглахад болохгүй гэх газаргүй гэж ойлгогдоно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

уб т амьдрах бол хог

Зочин
Зочин

haha chingeltein baasandaa hordoj uheh ni dee

Зочин СУМЪЯА БУЗАР АА
Зочин СУМЪЯА БУЗАР АА

СУМЪЯАБУЗАР ЧИ ЭНЭ АСУУДЛЫГ НАХААРАЛДАА АВЧ БОДИТ АЖИЛ БОЛГООЧЭЭ. ЮУ Ч ХИЙДЭГГҮЙ ХАР МАНУУХАЙ

Зочин
Зочин

Гэр хорооллын иргэд байнга энэ бохирдолттой орчинд аас мьдарч байгаа. Үерийн үеэр багахан хэсэг нь урсаж орж ирсэн нь байгаль Улс төрчдөд мэдүүлэх гэсэн бололтой. Уулаасаа хотын төвдөө гандангийн хэсэг болох бохирын байгууламжтай улс шүүдээ.

Зочин
Зочин

зөв шүү дарга юм хийгээчээ нэр төрд чинь хэрэгтэй ш дээ

Холбоотой мэдээ

Back to top button