Нийгмийн

"Люмино", "Татар" хамтлагийн фэнүүд Төв цэнгэлдэхэд чуулах нь

"Люмино", "Татар" хамтлагийн фэнүүд Төв цэнгэлдэхэд чуулах нь ээ. Бүх цаг үеийн залуусыг байлдан дагуулж чадсан күүл хамтлагууд болох "Татар", "Люмино" хамтлагууд есдүгээр сарын 3-нд нэгэн тайзнаа тоглох гэж байна.

Тус хоёр хамтлаг нь нас чацуутнууд юм. Тодруулбал, "Люмино" хамтлаг нь албан ёсоор 1998 онд MC, Skitzo, Baji, Хөлгөө, Чинзоо гэсэн 5 хүний бүрэлдхүүнтэйгээр байгуулагдаж байсан түүхтэй. 2000 оны сүүлээс 3 хүний бүрэлдхүүнтэй болж өөрчлөгдсөн. 2013 оноос хамтлагийн бүрэлдэхүүнд DJ Zolo орж ирснээр Люмино хамтлаг нь албан ёсоор дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй болсон.

Харин 1999 онд Заяа, Жагаа ,Мөөгий нар нийлж гурван гишүүнтэйгээр "Татар" хамтлаг бүрэлдсэн юм. Тухайн үедээ хөрш айлынхаа нэгэн эвдэрсэн аяны чиргүүлэн дотор бэлтгэлээ хийж эхэлсэн. 1999-2003 он хүртэл хамтлаг нь бүрэлдэж, анхны дуунуудаа буу бичлэгийн студиод бичүүлж байжээ.

Тус хамтлагуудын хамтарсан тоглолтын тасалбар 30,000 төгрөгөөр борлуулагдаж байна. Тасалбарыг та бүхэн shoppy.mn сайтаас авах боломжтой ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button