Гадаад мэдээДЭЛХИЙ

Судалгаа: Агаарын бохирдлын улмаас өдөрт 2 мянган хүүхэд нас бардаг

Шинээр нийтлэгдсэн судалгаагаар өдөр бүр тав хүртэлх насны 2 мянга орчим хүүхэд агаарын бохирдлын улмаас нас бардаг байж магадгүйг илрүүлжээ.

АНУ-д үйл ажиллагаа явуулдаг “Health Effects Institute” байгууллага судалгаа явуулж 2021 онд 8 сая хүүхэд болон насанд хүрсэн хүний нас баралтын шалтгаан агаарын бохирдолтой холбоотой гэж дүгнэсэн байна.

Тус байгууллага 2017 оноос хойш НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч “Дэлхийн агаарын төлөв байдал” нэртэй тайлан гаргаж ирсэн юм.

Агаарын бохирдол нь тамхины хэрэглээг гүйцэж дэлхий даяар нас баралтын хоёр дахь хамгийн том эрсдэлт хүчин зүйл болжээ. Нэгт цусны өндөр даралт ордог.

Таваас доош насны хүүхдүүд дунд нас баралтын хамгийн том эрсдэлт хүчин зүйл хоол тэжээлийн дутагдал байдаг бол хоёрт агаарын бохирдол орсон байна.

Энэ жил гаргасан Дэлхийн агаарын төлөв байдлын тайлан ядуу буурай оронд амьдардаг хүүхдүүд агаарын бохирдлын хамгийн том хохирогч болж байгааг онцолсон юм.

Тодруулбал өндөр орлоготой орнуудтай харьцуулахад Африкийн ихэнх улсуудад агаарын бохирдлын улмаас таваас доош насны хүүхэд нас барах тохиолдол 100 дахин их байжээ.

Судалгааг ахалж бичсэн Паллави Пант “Бага насны хүүхдүүд, өндөр настнууд, бага болон дунд орлоготой орнуудад хамгийн их хохирол байна” гэсэн юм.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-06-20 17:45

Энэ төрд шург�##�аад ур�##�цаж байгаа ногдуулах утааны т�##�аар огт ам ангайхгүй байх юм даа

Холбоотой мэдээ

Back to top button