Нийгмийн

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо болон сонины борлуулалт багасжээ

Монголын хэвлэл мэдээллийн өнөөгийн нөхцөл байдлыг Хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан судалгааны үр дүнгээс харахад орон нутгийн мэдээллийн хэрэгслийн тоо сүүлийн жилүүдэд буурсан байна. Аймаг, орон нутгийн мэдээллийн хэрэгслийн тоо 2019 онд 128 байсан бол 2025 онд 85 болж буурчээ.

Тухайлбал, 2023-2025 онд Улаанбаатар болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагуудын харьцааг авч үзэхэд нийслэлд ажиллагсдын эзлэх хувь 2023 онд 90 хувь байсан бол 2024, 2025 онд 92 хувь болж өсжээ.

Харин орон нутагт ажиллаж буй хэвлэл мэдээллийн байгууллагын эзлэх хувь 10 хувиас найман хувь болж буурсан байна. Мөн орон нутгийн сонины борлуулалтын эзлэх хувь жил ирэх тусам буурчээ.

2023 онд долоон хувь буюу 618,800 ширхэг байсан бол 2024 онд 4 хувь буюу 361,688 ширхэг, 2025 онд ердөө хоёр хувь буюу 202,180 ширхэг болж буурсан байна. Үүнээс гадна 2025 онд бүртгэгдсэн 85 мэдээллийн хэрэгсэл өмнөх оноос 13-аар буурсан үзүүлэлт гарчээ. Эдгээр тоон үзүүлэлт нь Монголын хэвлэл мэдээллийн салбарт, тэр дундаа орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн үйл ажиллагаа, сонины эрэлт хэрэгцээ жилээс жилд хумигдаж байгааг харуулж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button