Нийгмийн

Угаалгын машинд гацсан гурван настай хүүг аварчээ

Угаалгын машинд гацсан хүүхдийг аварчээ. Тодруулбал, Баянхонгор сумын Есөнбулаг багийн 10 дугаар гудамжинд бага насны хүүхэд угаалгын машин дотор ороод гарч чадахгүй гацсан гэсэн дуудлагыг долоодугаар сарын 27-ны өдрийн 11:50 цагт хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид 1 км замыг туулан 12:05 цагт очиход 3 настай эрэгтэй хүүхэд хагас автомат угаалгын машины хатаагч дотор ороод гарч чадахгүй болсон байсныг 10 минут ажиллан гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

М.НАМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button