Нийгмийн

Гурван хүүхдээ галд алдсан гэр бүлд хандив цуглуулж байна

Одоогоос хоёр хоногийн өмнө буюу долоодугаар сарын 28-ний өдөр Булган аймгийн Тэшиг сумын төвд айлын байшин шатаж дотор нь байсан гурван хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Гал гарах үед нас барсан хүүхдүүдийн аав, ээж гэртээ эзгүй буюу аав нь хөдөө явсан, ээж нь тэр үед гэртээ эзгүй байсан аж. Энэ үеэр таван настай охин, гурван настай хүү, нэг настай охин хэний ч тусламжийг авч чадалгүй харамсалтайгаар бурхан болжээ. Нөхөж болшгүйгээр хагацал амссан аав, ээжид 12 настай том хүү нь л үлдсэн байна.  

Энэ асуудалтай холбогдуулан, золгүй явдал болсон Булган аймгийн Тэшиг сумынхан хандивын аян эхлүүлсэн байна. Хандивын аянд нэгдэх хүсэлтэй иргэд 5281163739 дугаарын Хаан банкны дансанд сэтгэлийн хандиваа илгээх бломжтой аж.

Эргэн сануулaхад: Өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр, Булган аймаг, Тэшиг сумын Хужирт багийн Шинэ нисэхийн гудамж /аймгийн төвөөс баруун хойд зүгт 245 км, сумын төвд/-д байшин шатаж байна гэсэн мэдээллийг долоодугаар сарын 28-ны өдрийн 11 цагт тус аймгийн онцгой байдлын алба хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус сумын Засаг даргаар ахлуулсан 100 хүн, 20 автомашинтай иргэн "З"-ын 9х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг нэг цаг 40 минут ажиллаж 12:45 цагт гал түймрийг бүрэн унтраасан байна.

Харамсалтай нь гал түймэрт Б/5 настай, эмэгтэй/, Т/3 настай, эрэгтэй/, Г/1 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан байна. Булган аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн алба хаагчид, Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч мөн өдрийн 19:10 цагт очиж гал түймэр гарсан газарт үзлэг шалгалтыг зохион байгуулж ажиллажээ” гэх мэдээлэл олны анхааралд түгээд байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-30 08:41

Авгай хаагуур яваад бнаа Энэ хүүхнүүд нөхөр нь явангуут гараад �##�га болохиймаа бүх авгай нар адилхан юмаа

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-07-30 13:41
Reply to  Зочин

Үнэн шүү эхнэрүүд нөхрөө эзгүйчлэх үнэн донтой

Зочин
Зочин
2022-07-30 10:38

Нялх хүүхдээ орхиод явсан б�##�ай авгай хаана ба ч са
М вэ цоожтой байсан юмуу

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-07-30 13:40

Дэндүү хариуцлаггүй эцэг эхүүд юмдаа хөөрхиис яаж зовж үхээ болдоо

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-07-30 13:44

Нөхрөа явангуут хайшаа доншсон �########� вэ 3 үр нь тарчилж үхэж шатаж байхад юу хиив хүүр юм аа

Зочин
Зочин
2022-07-30 13:51

Tuhain vyd yagaad iim ym bolsn yunaas bolsnii ni eej aaw ni haachsn bsniig ch medeegvi bj amniihaa zorgoor hudlaa vnen hutshaa bolitsgoono uu!!! ih medegchdiin dvrd huwirsan hudlaa hvmvvs mini....

Last edited 1 Он Өмнө by Зочин
Зочин
Зочин
2022-07-30 14:13

өсгөж чадахгүй бол б�##�ай авгайчууд битгий хүүхэд гарга

Холбоотой мэдээ

Back to top button