Нийгмийн

Шакирад найман жилийн хорих ял төлөвлөжээ

Шакирад найман жилийн хорих ял, 24 сая еврогоор торгох шийтгэл төлөвлөснөө Испани улсын прокурор өчигдөр зарлажээ. Түүнийг 2012-2014 оны хооронд олсон орлогоосоо 14.5 сая еврогийн татвар төлөөгүй гэж үзэж буй юм байна.

Испани улсад зургаан сараас дээш хугацаагаар оршин суусан бол татвар төлж эхлэх хуультай юм байна. Харин Шакира дээр дурдсан хугацааны ихэнх үед Испанид байгаагүй гэж мэдүүлжээ.

Татвартай холбоотой хэрэг 2018 оноос сөхөгдөж эхэлсэн аж. Гэвч Шакира өөрийгөө ямар ч буруугүй гэдэгт итгэлтэй байгааг төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: padesix.сom

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button