Нийгмийн
Соёлтой зууны соёлгүйчүүлийн гарт буган хөшөө үрэгдсээр байна

21-р зууны Монголчууд бид өндөр байшин барилгыг цементэн ширэнгэ болтол нь бүтээж буй хэрнээ өв соёл, үүх түүхээ хайр найргүй устгах болжээ. Үүний ганцхан тод жишээ саяхан болж.
Одоогоос 3000 жилийн өмнөх хиргисүүрийн соёлд хамаарах Буган чулуун хөшөөн дээр хүний нэрийг сийлэн сүйтгэсэн байна.
Тодруулбал, Архангай аймгийн Их тамир суманд байрлах тус буган хөшөөн дээр Дэмид жанжны нэрийг сийлэн бичсэн аж.
Энэ мэт үйлдэлээс болж түүхийн дурсгал нь өдгөө устах аюулд өртөөд байгаа билээ. Улс даяараа яаралтай арга хэмжээ авч хамгаалахгүй бол хэдхэн жилийн дараа бүтэн үлдсэн дурсгал ховорхон болохоор харуусалтай дүр зураг харагдаж байгааг археологичид хэлсээр байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.