УЛС ТӨР

Алдагдсан төмөр зам-2: Х.Баттулгаас гадна шалгагдах магадлалтай ХҮМҮҮС

“Чингис” бондоос 200 сая долларын санхүүжилт авч “овоолсон шороо” босгож орхиод гадаад руу зарим нь усанд хаясан чулуу мэт алга болцгоосон тухай бид сонсоод удаж байна.

Өчнөөн хөрөнгө газарт булагдсан ч, далангийн ажлын гүйцэтгэл хийгдсэн. Энэ ажил нь төмөр зам босох гол суурь, нийт хийх ёстой ажлынх нь их өндөр хувь гэж тайлбарладаг. Гэтэл төсөл явагдаж байхад АН-ын дотоод зөрчлөөс үүдсэн дайны хөлд хөрөнгө оруулалт нь тасарчихсан. Иймд эл том төсөл амьдраагүй билээ.

Харин өнгөрөгч долоо хоногийн лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд төмөр замын алдагдсан боломжийг шалгахыг үүрэгдсэн нь ийн олны анхааралд дахин орж ирж байна.

Анх удаа шалгах гэж байгаа юм биш. Төмөр замын гэх хэргийг АТГ-аас гурван жилийн хугацаанд шалгаад замхарч байсан удаатай.

Хамгийн түрүүнд гарах нэр мэдээж Ерөнхийлөгч асан Х.Баттулга: Бүгд хамгийн түрүүнд экс Ерөнхийлөгчийг гэх нэрийг хэлж, твиттерээр нэг жиргэцгээсэн юм. Учир нь яг тэр үед Зам тээвэр хөгжлийн яамны сайд байж таарсан нь ийн түүнээр овоглогдох болсон. Мөн түүний хүмүүс эл төсөлд гар бие оролцсон байдгаас тэр юм.

Цагдаа нар 2016 онд гуравдугаар сард Баянгол зочид буудалд нэгжлэг хийж, нийгэм даяар шуугиан тарьсан. “Х.Баттулгыг баривчлах гэж байна” гэх мэдээлэл улс орон даяар цацагдаж, УИХ-ын гишүүдээс эхлээд жүдо бөхийн тамирчид, сүмо бөхийн аварга Д.Дагвадорж, "Hero” энтертайнмент студийн захирал, найруулагч Б.Баатар нар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг хамгаалж, Баянгол зочид буудал руу цагдаа нарыг оруулахгүй гэж эсэргүүцэж байлаа. 

Түүнээс гадна ямар хүмүүс шалгуулах вэ гэдэг нь дараагийн анхаарал татаж байна. М.Энхсайханыг эс тооцвол “Монголын төмөр зам”-ын дарга нар бүгд Х.Баттулгын бүлэглэлийнхэн байв.

Зам тээврийн яамны дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяа: Түүнийг 2015 оны аравдугаар сарын 30-нд Эрүүгийн цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс төмөр замын ажлыг бүрэн зогсоосон хэрэгт холбогдуулан гэрээс нь баривчилж байв. Улмаар Зайсан дахь хорих ангид хорьсон байдаг.

Х.Баттулгын араас Зам тээврийн сайд асан А.Гансүх: Энэ хэрэгт холбогдуулан хилийн хориг тавин, сэжигтнээр тооцон шалгаж байсан. Энэ талаар прокурорын байгууллагаас албан ёсоор мэдээлж байсан билээ. Гэхдээ дараа нь прокурорын байгууллагаас түүнийг шалгаж байгаа гэдгээ үгүйсгэсэн байдаг. Тиймээс түүнийг эл хэргийн гадуур үлдсэн хүн хэмээн хэвлэлүүд бичиж байв.

Монголын төмөр зам” компанийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ: Төмөр замын компанийн толгойлогчдын нэг байсан тул ийн зүй ёсоор түүний нэр орж ирнэ. Тухайн үедээ ч орж л байв.

Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбат: Зургаан жилийн өмнө буюу 2016 он хавьцаа түүнийг интерполоор хүртэл эрэн сурвалжилж байсан.

Төмөр замын гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Самсунг Си энд Ти” компаниас гурван хүнийг шалгаж байсан. Эл компанийн захирал Ли Жонг Ёлыг бүр саатуулан, шалгаж байгаад намжсан билээ.

Тухайн үедээ 8-9 хүн шалгагдаж байсан төмөр замын хэрэгт одоогоор эхний ээлжинд шалгагдах магадлалтай эдгээр хүмүүсийг нэрлэж болохоор байна.


Өмнө нь нийтлэгдсэн Алдагдсан төмөр зам-1: Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулга нарын түнжин хагаралт контентийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-01 09:04

Хэцүү ч юмаадаа

Зочин
Зочин
2022-08-01 09:30

Газар зарсан нөхдүүд яахийм бэ

Зочин
Зочин
2022-08-01 09:51

11 жил болсон тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан харин мөнгөө нэхэмжлэх эрх үүсэж байна мөнгөө ав

Зочин
Зочин
2022-08-01 09:56

Хэн их ажил хийнэ .Тэр ШОРОНд , хэн мх попорно тэр ОД болдог цаг иржээ. Ажил хийх хүн олдох уу. Популизм Авилг#### 2 бол ХӨГЖИЛ ийн дайсан . Энэ 2 ихэр юм .Авилгачин улс өмхийрдөг юм. Популист улс сүйрдэг юм.Баттулга анх төмөр зам эхлүүлж билээ.Төмөр замыг шороо инженерийн барилга байгууламж дээр тавьдаг бөгөөд нийт ажлын 70% нь газар шорооны ажил байдаг юм.ОЮУ ТОЛГОЙГ эхлүүлсэн Баяр бас шоронд оров.Анхны юм төгс төгөлдөр байдаггүй засч з####руулж байдаг юм.

Ганаа
Ганаа
2022-08-01 16:57
Reply to  Зочин

Vхсэн ацныхан Зууны зартай луйвачинииг чамаас uuр хэн uмuupхuв

Зочин
Зочин
2022-08-01 10:03

Урнаа ,Нямсүрэн нар нэг юмыг улиг болтол бичлээ.Одоо боль доо.4 жил тавиад дуу######ггүй ДАРХАНЫ 204 КМ замыг бичнэ үү . Төмөр замыг шонгийн модны оройгоор биш шороо инженерийн барилга байгууламж дээр тавьдаг юм.Гацаасны тухайд Ц.НЯМДОРЖТОЙ ярь .Тэр УИХын чуулган дээр Баттулгаа чамайг төмөр зам барихыг чинь харнаа гэж зан####хийлж төсвөөс нь танаж байсныг санаарай

Зочин
Зочин
2022-08-01 11:53

Монгол улсаа шри ланкийн араас оруулахгүй тул бүх луйварчидын хөрөнгийг хураа ЕРӨНХИЙ САЙД ,ЕРӨНХИЙЛӨГЧ 2 МИНЬ ХУРДАН Л ХӨРӨНГИЙ НЬ ХУРАА ТҮҮНЭЭС ХУУЛЬ ШҮҮХ БАРИХ ХОРИХ ГЭЖ ЦАГ АЛДАХ ХЭРЭГГҮЙЭЭ ТЭРТЭЙ ТЭРГҮЙ АВААД ИЛСЭН НЬ ҮНЭН ЮМ ЧИНЬ БАЯЧУУД ЛУЙВАРЧИН ХУЛГӨЙЧУУД ГОМДОЖ.ЯАДГИЙН СҮ.БАТБОЛД, П.ОЧИРБАТ, БАТТУЛГА, БАТБАЯР ИХ ХУРЛЫН ГИШҮҮН АГСАН, ГЭЭД ӨӨР ЖӨНДӨӨ ХҮМҮҮС БАЙГАА ШҮҮ

Зочин
Зочин
2022-08-01 12:42

Төмөр замын ажлыг тас####дуулсан хүн Баттулга биш МАН-ын өвгөн хутгуур Ц.Нямдорж гэдгийг төр засгийнхан түүний дотор МАН-ынхан сайн мэдэж байгаа. Оюун-Эрдэнэ мууд####цсаэнаас болж өш хонзон хөөгөөд хол явуахгүй амьтан гэдэг нь илт боллоо.вИйм хөгийн ЕС-тай байгаа нь монголын ард түмний эмгэнэл шүү.

Зочин
Зочин
2022-08-01 21:29

Төмөр замыг саатуулсан хүн бол Нямдорж шүү дээ. Тэд нүүрс машинаар зөөдөг байсан олон зуун машин явуулж зөөдөг байсан бизнес нь хаагдах гээд төмөр замын төслийг олон жил гацаасан. МАН дотроосоо хайх хэрэгтэй

Зочин
Зочин
2022-08-01 21:37

Оюун-Эрдэнээ сөрөг хүчнээ намнаж попроод яахав тэр тусмаа арав гаруй жилийн өмнөх юм гаргаж тавилаа гээд ####дагдсан нэр хүнд чинь өсөхгүй нь ойлгомжтой.Харин өнөөгийн асуудлаа шийдэх нь чух#### юм бишүү.Хамгийн сүүлчийн луйвар гэхэд хэдэн их наядаар яригдах хөгжлийн банкны хэрэг байна.Юмны үнэ хэзээч байгаагүйгээр нэмэгдэж ард иргэд чинь туйлдаж байна энэ хугацаанд ц####ин хөлс нэмэгдээгүй гэх мэтийн гол асууд####даа анхаарлаа хандуулмаар байна шүү.

Холбоотой мэдээ

Back to top button
10
0
Would love your thoughts, please comment.x
()
x