Нийгмийн

ХУУЛЬ: Орон сууцны контор, СӨХ ус, цахилгаан хязгаарлах эрхгүй

СӨХ болон орон сууцны төлбөр төлбөөгүй нэрийдлээр айл өрхийн хүйтэн, халуун ус, цахилгааныг хязгаарладаг.

Гэтэл энэ нь ОСНААУГ-ын харьяа болон хувийн орон сууцны конторууд, сууц өмчлөгчдийн холбоод өөрсдийн эрх мэдлийг хэтрүүлсэн үйл ажиллагаа аж. Дээрх байгууллагууд хуулиар олгогдсон тог таслах эрхгүй бөгөөд дур мэдэн тасалсан буруутай этгээдэд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцуулах боломжтой юм.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани нь хэрэглэгчидтэй “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-г байгуулж, цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангах үүргийг хүлээдэг.

Мөн эрчим хүчний хэрэглээг ганцхан энэ байгууллага л түдгэлзүүлэх эрхтэй байхаар хуульчилсан байдаг. Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1-т “Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна”- гэж заасан.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button