Нугасны хавдар нь тархи руугаа тархсан Э.Оюу охины аав, ээж ард түмнээсээ тусламж хүсч байна

Эрдэнэбулганы Оюу охин 2018 онд нугасны хавдраар оношлогдож, БНХАУ-д хагалгаанд оржээ.
Гэвч аюулт өвчнийг ардаа хийлээ хэмээн тайвширч суусан аав, ээжид дахин хар мэдээ иржээ. Учир нь хагалгаанаас хойш биеийн байдал сайжирч байсан охин 2022 оны эхээр шинжилгээ өгөхөд хавдар дахин тархаж, тархи руу орсон гэж оношлосон байна.
Охины аав, ээж гадаадын олон эмнэлэг рүү дүгнэлтээ явуулсаны эцэст Турк улсыг зорьж, бүх төрлийн шинжилгээнд орж, 2022 оны долоодугаар сарын 28-ны өдөр тархинд хагалгаа хийж эдийн шинжилгээ авсан байна.
Ингээд цаашид эдийг шинжилж хими эмчилгээ, ухаалаг тариа, туяа эмчилгээ, хагалгаа хийхээр төлөвлөсөн бөгөөд эмчилгээ, үйл явц 9-12 сар үргэлжилж, төлбөр нь 150.000 ам.доллар буюу 470 орчим сая төгрөг шаардлагатай болох аж.
Хөөрхөн гурван үрийн аав, ээж бололцсон залуу хос охиныхоо эрүүл энхийн төлөө эрхэм найз нөхөд, хамт олон, садан төрөл, элэг нэгт Монголчууддаа хандаж, хандивын аянг эхлүүлж байна.


Энхрий бяцхан охиныг эрүүл энх болгох үйлсэд сэтгэлийн дэм өргөж, халуун сэтгэлээ зориулаарай, та бүхэн.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
............
Uheech piz daaa