ДЭЛХИЙ

“Huawei” сүлжээний дэд бүтэцдээ 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна

БНХАУ-ын харилцаа холбооны технологийн “Huawei” компани ирэх таван жилийн хугацаанд сүлжээний дэд бүтцээ илүү үр өгөөжтэй, найдвартай болгох чиглэлд 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэж тус компанийн гүйцэтгэх захирал Рэнь Жэнфэй хэлжээ.

Компани санхүүгийн цохилтод өртөж байгаа хэдий ч судалгаа шинжилгээний зардлаа бууруулахгүй бөгөөд ирээдүйн онолын шинжлэх ухааны салбарт улам их хувь нэмэр оруулна гэдгийг “Huawei” компанийн үүсгэн байгуулагч онцолсон байна.

Рэнь Жэнфэй энэ талаар Шэньжэнь хот дахь “Huawei” компанийн төв байранд АНУ-ын ирээдүй судлаач Жорж Гилдер, Массачусетс муж улсын Технологийн институтийн үүсгэн байгуулагч Николас Негропонте тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзах үеэрээ хэлжээ. 

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button