Ходоод нь цоорч нас барсан цэргийн хэргийг АТГ-руу шилжүүлжээ

Дотоодын цэргийн 05-р ангийн хугацаат цэргийн алба хаагч 18 настай З.Н 2022.06.16-ны орой Цэргийн төв эмнэлэгт яаралтай түргэн тусламж авахаар ухаангүй хүргэгдэн очиж, улмаар ходоодны мэс засалд орсон хэдий ч нас барсан харамсалтай хэрэг гарсан.
Урьдчилсан байдлаар түүний ходоод задарсан нь тогтоогдсон. Тэгвэл талийгч урд өдөр нь тангаргийн баяраа хийсэн бөгөөд ар гэрийнхэн нь эргэж очиход ямар нэг зовуурьгүй байсан хэмээн яриад байсан юм. Үүнтэй холбоотой мэдээллийг энд дарж уншина уу.
Тэгвэл бид шүүх шинжилгээний хариу гарсан эсэх талаар ар гэрээс нь асууж тодрууллаа. "Шүүх шинжилгээний хариу 14-21 хоногийн дотор гарах ёстой. Одоог хүртэл гараагүй байгаад нь бид гайхаж байна. Цагдаагаас нь асууж тодруулах гэсэн боловч энэ хэргийг АТГ-руу шилжүүлсэн гэж хэлсэн" гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.