Ярилцлага

Далны сийлбэрч Т.Баттогтох: Үхсэн, амьд бүх л хүмүүс шүүгдэнэ

Тэр “Spirit of Gobi” фестивальд оролцсон” Шүүлт” бүтээлээрээ өөрийгөө зарлаж бас тодорхойлж чадсан. “Шүүлт” бүтээлийн тухайд, дэлхийн 7 тэрбум хүнийг төлөөлүүлж, 700 ширхэг далны ясаар хийгдсэн нь Өмнөговь аймгийн Гурвансайхан уулын наана улаан цэцэгс ургасан юм шиг харагдаж олныг шагшруулав. Ингээд 20 гаруй жил далны ястай урлагийн тухай “ярилцсан” МУСГЗ Т.Баттгтохтой ярилцлаа.

-Эхлээд хоёулаа “Шүүлт” бүтээлийн тухай яриагаа эхлэх үү. Аль эсвэл түүнд хандаж буй хандлагын тухай ярих уу?

-Хандлагын тухай ярилцъя. Тодорхой хэсэг нь их сайхан хүлээж авч байна. Харин зарим нь муу ёртой юм гэж хүлээж авах нь ч бий. Гэхдээ би хүмүүсийг урлаг ойлгодог, ойлгодоггүй гэж ангилмааргүй байна. Харааж зүхэж нулимж байгаа хэсэг нь ч гэсэн жинхэн урлаг ямар байдгийг мэддэг хүмүүс байх. Тэдэнд харааж зүхүүлж ямар нэгэн хөдөлгөөнд оруулж байгаа нь миний зорилго гэх юм уу. Хамгийн гол нь хайрцаглагдсан сэтгэхүй нэг л өдөр задарна. Хүн гэдэг цэг төдий. Гуравхан цагийн урсгал дээр оршин тогтнодог өчүүхэн амьтад. Харин гариг эрхэс хийгээд хүмүүний амьдралыг ямар нэгэн сэжмээр ойлгож чаддаг хийсвэр ухагдахуун нь урлаг шүү дээ.

-Одоо тэгвэл бүтээлийн тухай?

-Нэг далны яс 10 сая хүнийг төлөөлж байгаа юм. Хүний амьдрал их богинохон шүү дээ. Цаг хугацаатай харьцуулах юм бол шүдэнз зурах төдийд л дуусчихдаг. Энэ үедээ зөв амьдарч үүргээ гүйцэтгэх хэрэгтэй. Амьд болон үхсэн бүх хүмүүс шүүгдэнэ. Бурхан тэнгэрийн өмнө гэж ойлгож болно. Тиймээс сайн сайхан зүйлийг түгээгээд л буцацгаая. Хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж ертөнц өөрчлөгдөж байна. Өчигдөр байсан зүйл өнөөдөр байхгүй болох жишээтэй. Дулаарал, цөлжилтийг ярих ч юм биш. Францад гэхэд 100 гаруй хот усгүй боллоо. Дэлхий бидэнд ямар нэгэн зүйлийн дохио өгч байгаа биш гэж үү. Тиймээс зөв байхгүй бол хэн ч байсан шүүгднэ шүү. Шүүгдэх шүүгдэхдээ хэрцгий шүүлттэй учрах ч юм бил үү.

-Тэр бүхнийг яагаад далны ясаар илэрхийлсэн гэж?

-Нэгдүгээрт далны яс биш бол өөр юу монголчуудыг ингэтэл нь гайхшруулна гэж. Хоёрдугаарт далны яс бол монгол түмний язгуурын соёл. Далан дээр мэдээлэл байдаг гэж үздэг. Тэнгэр газартай харьцдаг гэдэг утгаараа манай нүүдэлчдийн толь гэсэн үг. 10 мянган нууцыг тээж байдаг гэж ч ярилцдаг. Тэр утгаараа би далаар уран бүтээл туурвиад 20 гаруй жил болж байна. Анх сийлбэр хийдэг байсан бол дэлхийн хэмжээний шинэ зууны хэл болох контенпрари урлагтай хослуулж байгаа нь энэ. Дэхийн хэмжээний хэлээр ярих цаг нь болсон учраас би далаа гаргаж ирж байгаа юм.

-УЛААН ӨНГӨ БОЛ АНХААРУУЛГА-

-Гурвансайхан уулын наана байршуулсан зургийг хараад улаан цэцэгс юм болов уу гэж харагдсан. Гэтэл дал байсанд би лав галзуурах дөхсөн. Улаан өнгийг сонгосон нь..?

-Ямар өнцгөөс харах нь хувь хүний сонирхол. Мэдээллийнхээ хэмжээгээр ойлгоно. Реалист зүйл бол нэг л хэв шинжтэй. Харин миний энэ шинэ зууны хэлээр ярихаар оролдож буй нь маш олон өнцөгтэй. Хязгааргүй. Сайхан сэтгэгдэл ч төрүүлж болно. Муухай сэтгэгдэл ч үлдээнэ. Энэ л миний эрх чөлөө. Далаар тэр зүйлийг хэлж байгаадаа би баяртай байна. Өнгөний хувьд цус ч байж болно. Ус ч байж болно. Ерөнхийдөө анхааруулга байхгүй юу. Улаан гэрэл дээр зогсохдоо явах бил үү үгүй бил үү гэж их боддог шүү дээ. Яг л  тийм гэж ойлгоорой. Мөн шөнө гэрэлтдэг өнгө байхгүй юу. Тухайн газар нутагт цэцэг шиг л харагдаж байна лээ.

-Доод талд нь дөрвөн хөл байх нь?

-Амилж босно гэсэн утгатай. Өнгөрсөн бүх хүмүүс амилж босоод шүүлтэд очно. Мөн их нүүдэл гэсэн утгатай. Урлаг гэдэг ямар нэгэн зүйлийг өөрчилж, нүдэж байж гарч ирдэг зүйл байх шүү.

-Далны мэдээллийг уншиж мэргэ төлөг хийдэг шүү дээ. Та мэргэ төлгө хийх юм уу?

-Мэргэ төлөг хийхгүй. Харин далны тэр орон зайд урлаг бүтээх нь чухал. Далны тухай судар номыг бол нэлээд уншиж судалж байна. Сонин болгоод ярихад Л.Түдэв гуай “Дал” хэмээх сонин гаргадаг байв. Надад бүх дугааруудаа бэлэглэж байлаа.

-ДАЛТАЙГАА ЯРИЛЦДАГ-

-Уран бүтээлд ашиглах далнуудаа хэрхэн цуглуулж, яаж боловсруулдаг нь их сонирхол татаж байна?

-Хүмүүс бэлэн юм авчраад тавьсан юм шиг л харах нь олонтаа. Энэ болтол би 20 гаран жил хөдөлмөрлөсөн шүү дээ. Орон зайн урлагийг бүтээх гэж их л зүтгэдэг юм. Ерөнхийдөө махны үйлдвэрүүдээс түүж шилж авдаг. Боловсруулахын тулд удаан хугацаанд чанана, тосыг нь хөөж гаргана. Заримдаа химийн урвалууд явуулна. Далтайгаа ярилцана. Чамд ямар ид шид, ямар гайхал төрүүлэм зүйл байна гээд л ярилцана шүү дээ. Саяын 700 далтайгаа ойлголцох гэж их л хичээсэн. Уран бүтээл гэдэг нь хүмүүсийн урд хожид үзээгүй тийм зүйлийг дэлгэж тавьснаараа оюун санаанд ямар нэгэн гэрлийг асаадаг байх.

-Уран бүтээлчийн хувьд шүүмжлэлд хэрхэн ханддаг вэ?

-Уран бүтээлч ч бай биш ч бай шүүмжлэлд бүгд л өртөнө. Шүүлтэд ч өртөнө. Надад шүүмжлэл нэг их сонин биш. Би далны уран бүтээлч хүн. Бүтээлээ хийсээр л байх болно. Далныхаа хишгийг ганцхан би ч хүртэхгүй. Монголчууд тэр аяараа хүртэх сайхан цаг ирнэ.

-Дал 10 мянган нууцыг агуулдаг гэж та хэллээ. Сонирхуулбал?

-Адуун сүргээ боохойноос хамгаалахын тулд азарганыхаа хүзүүнээс дал уяад тавьдаг байсан. Ууланд дал хэцлээд дэлгэдэг байсан нь муу муухай хэл амнаас хамгаалдаг ч гэлцдэг. Дал нь гар утас шиг л юм байдаг шүү дээ. Түүнээс л хараад хамаг юмыг мэддэг гэсэн үг. Монголчууд дал идчихээд сэтэлж хаядаг журамтай. Тэр нь  янз бүрийн мэдээллүүдийг устгаж байна гэж ойлгож болно. Уг нь хаядаггүй хадгалдаг байсан юм билээ.

-Таны хувьд сая “Шүүлт”-ийг гаргаад л нийгэмд танигдаж байгаа биш. Өмнө нь Г.Өсөхбаяр, А.Сүхбат аваргын дүрсийг далан дээр сийлж тэр үедээ л шуугиан тарьж байсан санагдана?

-Г.Өсөхбаяр. А.Сүхбат аварга хоёрыг далай аварга цолтой байхад нь дүрсийг нь тэмээ болон үхрийн далан дээр сийлж байлаа. 2006 онд дуудлага худалдаанд орсон. Миний хийсэн далны сийлбэрүүд гадаад дотоодын ерөхийлөгч, ерөнхий сайдын бэлгэнд нэлээд явсан даа. Жишээ нь Японы эзэн хаан, Тайванийн эзэн хаан. Казахстаны ерөнхийлөгч, Арабын тэр бумтнуудад хүртэл очсон. Далыг хамгийн хүндтэй хүнд барьдаг гэдэг утгаараа тэр юм уу даа.

-Миний хувьд урлагийг үнэлэх л хэрэгтэй санагддаг. Нууц биш бол хэдэн  төгрөгөөр үнэлэгдэж байв?

-Нуух юу байхав. 20 гаран сая төгрөгөөр худалдаалагдаж байсан. Гаднын урлаг судлаачдын гар дээр миний хэд хэдэн  бүтээл хадгалагдаж байгаа. Дэлхийд далыг сийлсэн уран бүтээл ховор байна. Харин уран зураг зурах нь их юм билээ.

-Таван хошуу талын далнаас гадна өөр амьтны далаар уран бүтээл хийдэг үү?

-Хандгай, баавгайн далан дээр сийлнэ.

-ЯС ТИЙМ БУЗАРТАЙ ЗҮЙЛ ЮМ БОЛ ДИНОЗАВРЫН ЯСНУУДАА ГАРГАЖ ХАЯ-

-Дал, яс цуглуулаад байхаар ар гэрийнхэн тань хэрхэн хүлээж авах уу?

-Одоо бид хайрцаглагдсан сэтгэхүйнээсээ салах хэрэгтэй. Энэ тэгдэг, тэр ингэдэг гээд л уягдчихдаг. Дэндүү өрөвдөлтэй зүйл байхгүй юу. Ингээд  л байгаад байвал бид яагаад ч хөгжихгүй. Яс тийм л бузартай зүйл юм бол динозаврынхаа яснуудыг гаргаад хая л даа. Хаанаас, яаж харах вэ гэдэг өнцөг нь л чухал.

-Уран бүтээл туурвих санаа, онгодоо хэрхэн дуудах юм?

-Өгөгдөл л дөө. Өөр юу ч биш. Миний хувьд өглөөгүүр тархи толгой сийрэг байдаг юм. Сая Өмнөговь аймагт байхдаа дараагийн түвшинд гарах уран бүтээлийн олон санаанууд төрлөө. Энэ бол миний санаа биш бурхны санаа. Бурхан гэхээр шашин номтой хамааралгүй шүү.

-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Налайхдаа 21 метр өндөр 30 метр урттай орчин үеийн баримал барьж байгаа. Уурхайд ажиллаж байсан хүрд болон 3 тэргийг ашиглан “Дуудлага” гэсэн нэртэй ийм уран бүтээл хийж байна. Дараа дараагийн сайн сайхан зүйлээ дуудаж байна гэсэн үг л дээ. Миний хийж байгаа энэ зүйлийг хүн таалахгүй байсан ч болно. Ер нь хүнд таалагдах гэж уран бүтээл хийхээр л юу ч биш болдог талтай.

-Хүнд таалагдах гэж амьдрах ч гэсэн адил байх шүү?

-Ямар ч утгагүй зүйл. Хүний оюун санаагаар амьдарч байна л гэсэн үг шүү дээ. Сайн ч, муу ч өөрийнхөөрөө асаж дүрэлзээд л  дуусах хэрэгтэй.

-Нээрээ би буруу судлаагүй бол таны нэрээр нэрлэгдсэн од байдаг гэсэн?

-Бизнестэй холбоотой. Дэлхийн одон орон судлал болон манай толгой компани шинэ од нээгээд түүнийгээ эхнэр бид хоёрын нэрээр нэрлэсэн юм. Монголд бид хоёр шиг өөрийн гэсэн одтой хүмүүс байхгүй. Дэлхий дээр Элвис Пресли, Мадонна, Майкл Жейксон нар л өөрийн гэсэн одтой гэж ярьдаг юм билээ. Дурангаар харах юм бол харагдана.

-Далыг өөр ямар урлагийн төрлөөр ашиглаж болохоор байна судалж үзэв үү?

-Сая уран зураг болгож үзлээ. Уг нь Төрбатын Баттогтох гэдэг нэртэй хүн. Гэтэл сүүлийн үед “Далны Тоогий” гэдэг нэртэй боллоо. Тийм нэртэй болтлоо л туршиж үзэж байна. Бурхан надад ямар мэргэн санаа өгнө тэрийг би хэлбэржүүлсээр л байх болно. “Шүүлт” бүтээлээ сая хоёр сарын дотор л хийсэн. Цаашдаа олон улсын уралдаан тэмцээнүүдэд оролцоно. Гадаадын уран бүтээлчид Европ руу гарах боложтой юу гэж асуусанд олзуурхаад байгаа юм. Уран бүтээлч хүний хувьд шинэ зүйлийг л соргогоор мэдрэх хэрэгтэй. Түрүүн далтайгаа ярьдаг гэж би хэлсэн. Амьд болтол нь ярилцаж байгаа юм чинь арга ч байж уу. Мөн би далтайгаа ярилцахын тулд хөгжим рүү оруулах санаатай. Тэмээний дал, хулганы дал хоёр бас их сонирхолтой. Би далны том галлерей бүтээх бодолтой байгаа.

-Хөгжим гэхээр сонирхолтой юм. Тодруулбал?

-Утастай болгоно. Товшуур, гитар шиг болгоод дуу авиа гаргаж болж байна. Тийм учраас би зогсох эрхгүй. Туршиж үзэхэд янзын гоё ая гарсан. Тагшлага гэж хөгжим ч хийж үзсэн. Дэлхийд байхгүй юмыг л гаргаж ирмээр байна. Тэртээ тэргүй сонгодог зүйлсийг тултал нь хийчихлээ шүү дээ. Тийм учраас би далаар хувцас баг хийж байгаа гээд л бод.

-ЭНГИЙН ЗҮЙЛ ИХЭМСЭГ БАЙДАГ-

-Та саяхан МУСГЗ цол тэмдгээр энгэрээ мялаасан байх аа?

-Тэгсэн. Энэ оны долоон сарын 07-нд тийм сайхан цол тэмдгээр энгэрээ мялаалгалаа. Бэлгэшээлтэй сайхан байна. МУСГЗ болсоныхоо дараа хийсэн даацтай уран бүтээл маань “Шүүлт” болж таарлаа.

-Ярилцлагын сүүлчийн талбарыг танд үлдээе?

-Би эрх чөлөөтэй нисэж явахдаа нэг зүйлийг л ойлгосон. Энгийн зүйл ихэмсэг байдаг гэж. Бага зүйлээр их зүйлийг хөдөлгөж болдог. Том санаа шүү. Үүнийг өөр өөрсдийнхөөрөө ойлгоорой. Эцсийн эцэст, уран бүтээлч хүн нийгмээ дагуулж байх хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-09 15:25

Сайхан ярилцлага болжээ

Зочин
Зочин
2022-08-09 18:56

Mundag hun ldee

Зочин
Зочин
2022-08-09 18:56

Mundag hun shuu

Зочин
Зочин
2022-08-09 23:18

Ийм
Олон
Алдар
ГавьЯатнууд
Байж
Энэ
Улс
Яагаад
Урагшаагаа
Биш
Хойшоого
Яваад
Байдаг
Юм
В

зочин
зочин
2022-08-10 05:33

муу ёртой хар хүүр вэ яасан амтьтаны хара�##� идсэн өөрөө энхара�##�ан даа унаасай билээ ????????????????????????????????????????????????????????????????????????????

Д Баярсайхан
Д Баярсайхан
2022-08-10 08:43

Гайхмаар,огт мэдэхгүй бөгөөд д�##� цоолж,гэрт хонуулахгүй хаядаг гэж мэдэх юм байна .Баярл�##�аа сайхан ярилцлага байна .Ажлын амжилт хүсье! Иргэдээ бие биеэ хүндэл. Бүү маргаарай !

ЗОЧИН
ЗОЧИН
2022-08-10 09:35

НЭГ Л ИХ МЭДЭМХИЙРЭХ ӨВЧТЭЙ НӨХДҮҮД БОЛЖ ДЭЭ.ҮНЭН УХААН Ч ЮМУУ АЛЬ ЭСВЭЛ БҮҮР ТЭНЭГРЭХ ӨВЧИН ТУСААД Ч БАЙГАА ЮМ УУ БҮҮ МЭДЭЭ. ДЭЭР ҮЕД БОЛ ДАЛНЫ ЯСНААС ЦЭЭРЭЛДЭГ ТЭР Ч БҮҮХЭЛ ГЭРТ Ч ХОНУУЛАХ ДУРГҮЙ ХУРДАН ГАРГАЖ ХАЯДАГ БАЙЛАА, ЮУН УЛААН БУДГААР БУДАХ ЮУН ЭЭ ХҮН ШИГ ТЭНЭГЛЭХ ТИЙМ Л ХАТУУ ДҮРЭМТЭЙ БАЙЖЭЭ ГЭТЭЛ ОДОО ТҮҮНЭЭР ТОГЛООЛ НААДААЛ БУДААЛ ТӨМӨРЛӨӨЛ УРАН БҮТЭЭЛ ГЭЭЛ ТАЛААР НЭГ ТАВИХ Ч ЁСТОЙ НӨГӨӨ МУУ ЁРЛОХ ГЭДЭГ Л БАЙХДАА .ХАРИН ТЭР ДАЛНЫ ЯСНУУДАА АВЧ ШАТААСАН НЬ ДЭЭР БАЙЛГҮЙ ДЭЭ УРАН БҮТЭЭЛЧ ГУАЙ БҮҮ МУУ ЁРЛО.

Ganaa
Ganaa
2022-08-11 06:30
Reply to  ЗОЧИН

Bolovsrolguigeeree gaihuulj baih shiv. Uruvdultui yumdaa huurhii

түй
түй
2022-08-12 08:43
Reply to  Ganaa

ТТТҮ

Зочин
Зочин
2022-08-10 10:41

Амжилт харах өнцөг үзэл бодол өөрийнхөөрөө сайхан хүн бн

Холбоотой мэдээ

Back to top button