"Онгоцтой заан" Б.Серикийн цолны мялаалга наадам есдүгээр сарын 03-нд болно

Ардын Хувьсгалын 100,101 жил, үндэсний их баяр наадамд долоо даван шөвгөрч Монгол Улсын Заан цол хүртсэн Улаанхус сумын харьяат, ШШГЕГ харьяа 439-р анги, Сүлд спорт хороо, Ойгор Алтай ХХК, Бес Богда Бүргэдүүд клубийн бөх Бередмуратын Серикийн цолны мялаалга наадам есдүгээр сарын 03-ны өдөр Өлгий хотод болох тов гарлаа. Баяр наадмын дараа түүний нисдэг тэрэгний наана авахуулсан зургийг "Баян-Өлгийнхөн шинэхэн заандаа нисдэг тэрэг бэлэглэжээ" хэмээн хошигносон удаатай.

Тэрбээр анхны цолоо 2011 оны Баян-Өлгий аймгийн наадамд зодоглож үзүүрлэн аймгийн заан цол, 2013 оны аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртэж байжээ. Харин удаах цолоо 2017 оны улсын наадмаар тав давж шөвгөрөн улсын начин цол хүртсэн.

Б.Серик 1994 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрж, багадаа Дархан-Уул аймгийн Шарын гол суманд өсчээ.
Тэрбээр улсын заан цол хүртэхдээ дараах бөхчүүдийг давжээ.

Нэгийн даваанд Баянхонгор аймгийн харьяат сумын заан Э.Дашзэвэг
Хоёрын даваанд Өвөрхангай аймгийн харцага Б.Өлзийсайхан
Гурвын даваанд Завхан аймгийн арслан Ш.Чинтулга
Дөрвийн даваанд Булган аймгийн арслан П.Даваадорж
Тавын даваанд Ховд аймгийн арслан Ц.Төмөрцоож
Зургаагийн даваанд Булган аймгийн арслан Э.Сумъяабат
Долоогийн даваанд улсын заан Д.Анарыг давсан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баян өлгийчүүдээ дахиад битгий төсвийн мөнгөөр байр авч өгнө гэж тендер зарлаарай .Сайн сайхны хүсье