Нийгмийн

Цар тахлын үед 114 иргэнээс 90 сая төгрөг залилсан иргэнд ЗУРГААН жилийн хорих ял оноолоо

Цар тахлын нөхцөл байдлыг ашиглаж, 114 иргэнийг залилж, 90,802,305 төгрөгийн хохирол учруулжээ.

Тодруулбал, иргэн н.Номин-Эрдэнэ нь 2020 оны 12 дугаар сарын 26-наас 2021 оны 10 дугаар сарын 17-ны хугацаанд олон нийтийн цахим сүлжээ болох фейсбүүкт өөрийн “N... N...”, “H... h...”, “Л... Х...”, “F... F...”, “Э...-й Э...-й” гэсэн нэртэй цахим хаягуудаар төрөл бүрийн бараа захиалга авна гэж иргэдийг залилсан байна.

Тухайлбал, “Ариутгагч буу, Ковид-19 түргэвчилсэн тест зарна”, “Төрөл бүрийн бараа бөөний үнээр захиалгаар ирнэ”, “Хувцасны шүүгээ зарна”, “Биеийн тамирын эрэгтэй, эмэгтэй хувцас зарна”, “Гэрийн тавилгууд зарна”, “Машины сэлбэг зарна” гэсэн утга бүхий хуурамч заруудыг байршуулж, уг зарын дагуу холбогдсон иргэдийг “...бараа захиалахад урьдчилгаа төлбөр төлөх хэрэгтэй, бараа ирэхээр эргээд холбогдоно, ирсэн барааны карго төлбөр өг...” гэж хуурч, нэр бүхий 114 иргэнээс нийт 90,802,305 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх н.Номин-Эрдэнийг олон удаагийн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж, бусдыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутай гэж үзэж, 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, төлөгдөөгүй хохирол болох 86,214,305 төгрөгийг түүнээс гаргуулан нэр бүхий 113 хохирогчид олгохоор шийдвэрлэжээ.

Эх сурвалж: Шүүхийн Ерөнхий зөвлөл

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button