Нийгмийн
БНХАУ-д суралцдаг монгол оюутнууд очоод долоо хоног тусгаарлагдана
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 2022.08.07-08-ны өдрүүдэд манай улсад айлчилсан билээ.
Эл айлчлалын хүрээнд БНХАУ-д суралцаж буй оюутнуудыг үргэлжлүүлэн танхимаар хичээллүүлэхээр хоёр тал тохиролцсон байна. Оюутнуудын виз мэдүүлэх нөхцөлийг ЭСЯ-аар дамжуулан бүрдүүлэх нь. Монгол оюутнууд Хятадад очсоныхоо дараа долоо хоног тусгаарлагдах аж. Энэ талаар Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлжээ.
Э.ХОНГОР












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.