Нийгмийн

"УНТЭ-ийн эмч нар 5.6 сая төгрөгийн цалинтай"

Сүүлийн өдрүүдэд цахим сүлжээнд эмч нарын цалин хөлсний асуудал багагүй хөндөгдөх болов. Үүнийгээ дагаад шүүмжлэл ч ихээр дагуулж байна. Тэгвэл жишээ татаж Улсын нэгдүгээр эмнэлгийн санхүүгийн албаны дарга эмч, эмнэлгийн ажилчдынхаа цалин хөлсний талаар хэвлэлд ямар тайлбар өгснийг агуулгаар нь энд бичье. Тэрбээр, манай эмнэлгийн эмч нар хамгийн ихдээ 5.6 сая төгрөгийн цалин авдаг. Харин хамгийн багадаа 1.7 сая төгрөгийн цалинг тогтмол авч байгаа гэжээ. Мөн сувилагчид хамгийн ихдээ 2.2 сая, багадаа 1.5 сая төгрөгийг тогтмол авдаг. Ингэхдээ үндсэн цалин дээр гүйцэтгэлээр илүү цаг, ур чадвар, хариуцлага, хандлага, ёс зүй, олон жилийн нэмэгдлүүд олгодог гэв.

Одоогоос гурван жилийн өмнө буюу 2019 онд эмч нарын авдаг хамгийн дээд цалин 900 мянга буюу улсын нийт дундаж цалингаас 200 мянган төгрөгөөс доогуур байв. Нэгдүгээр эмнэлгийн жишээгээр тооцоолбол гурван жилийн өмнөх энэ үзүүлэлт 500 хувиар буюу 6 дахин өсжээ гэж харж болохоор байна. Гэхдээ эрүүл мэндийн салбарт ийм зэргийн шинэчлэл хийгдээгүйг хэн ч мэднэ.

Нөгөө талд: Тухайн эмнэлгийн зарим эмч ажилтнууд цалин хөлс хангалттай бус буюу хамгийн багадаа гэж нэрлээд байгаа 1.7 сая төгрөгт авч байгаа бодит цалин нь хүрэхгүй байгааг баримтаар дэлгээд байгаа юм. Тодруулбал, нэг сая төгрөг хүрэхгүй буюу 900 гаруй мянган төгрөгийн цалинг л гар дээрээ авдаг аж. Харин дээр дурдсан 5.6 сая төгрөгийг хэн авч байгаа нь тодорхой бус. Эсвэл гүйцэтгэлээр нь үнэлээд нэмэгдэл олгоход ажил хийсэн гэж үнэлүүлэх эмч байхгүй байж ч болох юм. Ийм байлаа гэж төсөөлөхөд ч хэцүү. Бүх эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйгээр зогсохгүй ажиллах хүчний хомстолд ороод байгаа. Тиймээс эмч эмнэлгийн ажилтнууд ажлаас их юмгүй байгаа нь мэдээжийн асуудал. Иймд яагаад хамгийн доод түвшин буюу 1.7 сая төгрөгийн цалинг бүх эмч сар бүр тогтмол авах хэмжээнд ч үнэлэгдэхгүй байна вэ гэдэг анхаарал татна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-11 12:17

Энэ засгийн газрын тогтоол чинь эрүүл мэндийн с�##�барт ажилладаг ажиллагсдын ц�##�ингийн доод хэмжээ шүү дээ. Асуудлаа ойлгож мэдээ гаргаачээ. Хувийн хэвшлийн зарим мэдээг хаав�##� таарна. Асуудлаа нягтл�##�гүй нийгэмд дандаа буруу мэдээлэл өгдөг

Зочин
Зочин
2022-08-11 12:22

Эмч нар хамгийн ихдээ гар дээрээ 900000 Л авдаг.Гадаад улсын мэдээ байхаа даа.Эсвэл дээд дарга нар нь тийм мөнгө авдаг юм болов уу

Ханд
Ханд
2022-08-11 16:22

Эинэмлэгүүд их ача�##��##�тай ажиллаж байна. Хүн ч ихтэй, 2 цаг хүлээж байж цусны шинжилгээ өглөө. Улсын 2-р төв эмнэлэг шинжилгээ 2 хүн авч байв.

Bidon
Bidon
2022-08-11 19:15

Davartsan tsalintai aalznuud bn daa

Зочин
Зочин
2022-08-11 19:33

Шүүх прокурорууды

орон тоо дутуу, гэрээ мартах шахам илүү цаг ажиллаж байж, нойргүй шогшиж бж авдаг хэдийг нь яасан их юманд боддог юм бэ дээ. Эдний ц�##�ин ширээний ард суудаг шүүгч прокуроруудын авдаг ц�##�ингийн хажууд инээдэм шдээ.

Уншигч
Уншигч
2022-08-11 21:11

Эмч сувилагч нарын ажил ажлын цаг нь харилцан адилгүй байдаг зарим эмч сувилагч нь маш их ача�##��##�тай илүү цаг ажилладаг байхад зарим нь 16 .30 гэхэд тараад явдаг ийм байхад ижил ц�##�ин авч болохуу ажилдаа таарсан ц�##�ин авах нь зөв. Эрхтэн шилжүүлэн суулгах эич сувилагч асрагч илүү сайг ц�##�ин авах нь ойлгомжтой мөн сэхээн мэс заслын эмч ажилтанууд тийм хүмүүстэй барьцаж байгаа бол шударга бус байна

Зочин
Зочин
2022-08-11 22:39

Санхүүгийн �##�баны дарга нь эрхбиш баримжаатай тоо баримт хэлээ байлгүй.Нэг үеэ бодвол ц�##�ин хөлс овоо нэмэгдсэн юм байна.Тангараг өргөсөн эмч эмнэлгийн ажилтнуудын дотор өвчтөнтэй хүйтэн хөндий харьцдаг хүмүүс нилээд байдаг шүү.Өвчтэй эмнэлгийн тусламж авч байгаа хүмүүсийн сэтгэл зүйд эмч нарын харьцаа чух�##� нөлөө үзүүлдэг гэдгийг эмч нар маань санаж явууштай.

Зочин
Зочин
2022-08-12 09:40

худ�##�. мэдээлжл. тавихаа. боль доо. 5-6сая. авдаг. бол. эмнэлэг. ажиллах. хүчээр. дутагдах уу

irgenIrgen
irgenIrgen
2022-08-12 18:51

Emch nariin tsalin nemj bgaad bayrlaj bn.Huvi hunii hariutslaga nemegdeh estoi shuu.Dornogovi aimagiin emneleg mash muu.hund surtal.medleggui humuus ih bn.Medeeleliin saitaar udaa daraa yrigdaj bhd DTB n ch neg survallaga hhgui.Emnelgiin darga ch medegdel hhgui bn.13r maygt egehgui ih chiregduulj bn
eersdee chadvargui.hund surtaltai bj sain emnelegt huselteeree yvj l baig.yagaad 13 egdeggui uom
Dornogoviin emch nart tsalin buu nemeerei.Ajiliig n saijruul.Mash ih gomdol yrij bn irged...

Холбоотой мэдээ

Back to top button