Нийгмийн

Мориноос унаж, гэмтсэн малчин цэргийг ГССҮТ-д нисдэг тэргээр авч иржээ

Дахин нэг цэрэг гэмтсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Онгон суман дахь хилийн цэргийн 0184 дүгээр ангид 2022 оны нэгдүгээр ээлжээр Дорноговь аймгаас татагдсан 21 настай байлдагч Б нь наймдугаар сарын 11-ний өдрийн 18 цагийн үед цэргийн малын суурьт үүрэг гүйцэтгэж байх үедээ мориноосоо унасан, ухаангүй байдалтай олджээ.

Улмаар холбогдох албаныхан байлдагч гэмтсэн талаарх мэдээллийг авсан даруйд  амь нас, эрүүл мэндийг түргэн шуурхай цаг алдалгүй аврах ажиллагааг эхлүүлж, нисдэг тэргээр Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд авч иржээ.

Одоогоор шинжилгээ, оношилгоог хийж байна. Хугацаат цэргийн албан хаагчийн үүрэг гүйцэтгэж байсан газар оронд хууль хяналтын байгууллага яг одоо ажиллаж байгаа юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button