СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ЭМЯ-ны нэрийг барьж, залилжээ
Нэгэн иргэнийг ЭМЯ-ны нэр барьж, залилжээ. Тодруулбал, наймдугаар сарын 13-ны өдөр нэр бүхий Фэйсбүүк хаягнаас чатаар холбогдож, "Та коронавируст халдвар туссан юм байна. Яамнаас ковидын халдвар авсан иргэдийн судалгаа авч байгаа" хэмээн тайлбарлажээ.
Тухайн иргэн явуулсан судалгааны асуултад хариулсны дараа линк явуулж, "Энд дансны дугаараа бүртгүүлээрэй, судалгаанд оролцсон иргэдэд мөнгө өгч байгаа юм" гэжээ.
Иргэн дансны дугаараа илгээснээс хойш 30 минут орчмын дараа 4-5 хүн залгаж, "Мөнгө зээлэх хэрэг гараа юу" гэж асуухад хаягаа хакердуулснаа мэдсэн байна.
Ингээд цагдаад мэдэгдэхэд даваа гарагаас гомдол хүлээж авна гэх хариу өгчээ. Иргэн цагдаагийн байгууллагыг хүлээлгүй, Фэйсбүүкийн төв компани руу хандаж хүсэлт илгээснээр хаягаа сэргээжээ. Энэ хүн иргэдэд иймэрхүү эрсдэлтэй нөхцөлд орвол шууд төв Фэйсбүүк рүү хандахыг, мөн хэн нэгэн танилаас чинь мөнгө зээлээч гэсэн чат ирвэл утсаар тодруулж асуухыг зөвлөлөө.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
манай ажил 1 иймэрхүү.1дэх өдөрийг хүлээх.