УЛС ТӨР

Зарим сайдын суудал ганхах эсэхийг өнөөдөр ҮХЦ шийднэ

ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан өнөөдөр /2022.08.15/ болж, "давхар дээл"-тэй сайд нарын асуудлыг хэлэлцэнэ. Бүр тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа нарын гаргасан гомдлын дагуу, Үндсэн хууль дахь "Дөрвөөс илүүгүй тооны УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хашна" гэх агуулгатай заалтыг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэх юм.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг өрнүүлэхийн тулд эрх баригч намынхан Н.Ганибал, Ш.Адьшаа нарын нэрээр ийн ҮХЦ-д гомдол гаргасан дүр зураг уншигддаг. Гэвчиг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй энэ асуудлын хүрээнд ойлголцолд хүрээгүйн улмаас маргаан хэлэлцэгдэлгүй дарагдсан гэх мэдээлэл бий.

Харин намрын улс төрийг угтаж, ҮХЦ гэнэтхэн хэлэлцэхээр болсон нь "Михаилд нэг бодол бий" гэгчээр МАН үйлдэл хийхээр бэлтгэсний дохио. Хэрэв ҮХЦ "Үндсэн хууль зөрчсөн" гэж үзвэл "давхар дээл"-тэй сайд нарын тоог нэмэх асуудал өрнөнө. Ингэснээр одоо хэр сайдгүй байгаа Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Эдийн засаг, хөгжлийн яамд "толгой"-той болох боломжтой. Тэднийг УИХ-ын танхимаас томилох сонирхол МАН-ын залуу лидерүүдэд бий юм.

Мөн хөшигний ард яригдаж буйгаар, Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудал МАН дотор хөндөгдөж эхэлсэн. Хэн, хэнийг явуулж бас үлдээхээ МАН Их хурлаа хуралдуулж хэлэлцэнэ гэдэг мэдээлэл ч түгсэн. Ямартай ч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хүлээлгүй, "Ажлаа хийж чадахгүй бол явуулах л хэрэгтэй" гэсэн хандлага давуу үйлчилнэ гэдэг сураг дуулдаж байгаа билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-15 08:57

Ганиб�##�, Адъшаа нар гомдол гарг�##�аа гэнэ үү? Улс орноор үнэхээр тоглочих юм аа. Худ�##�дагдсан 2 новш. Гомдол гаргах хүн нь ХҮН ын Доржханд гээд бэлэн байгаа ш дэ.

Зочин
Зочин
2022-08-15 09:05

Tsetse bol urvaschid

Зочин
Зочин
2022-08-15 10:12

Цэц МАНд үйлчлэх биз

Зочин
Зочин
2022-08-15 16:05

Ene zasgaas Mendsaihaniig z##luulahgui bol tuunii hariutssan salbar nurahaar bna shuu. Bodlogogui hun turiin tom salbariig avch yavj chadahgui...

Холбоотой мэдээ

Back to top button