УЛС ТӨР

Ерөнхий сайдын гэр хорооллыг өөрчлөхөд ашиглах "Сингапур загвар" ямар вэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар өчигдөр /2022.08.14/ гэр хорооллыг орон сууцжуулах төслийн үйл явцтай танилцсан. Энэ үеэрээ Ерөнхий сайд "Сингапур загварыг судална, удахгүй мэргэжилтнүүд ирж, зөвлөх үйлчилгээ үзүүлнэ" гэж ярьсан юм.

Тодруулбал, тэрбээр "Сингапураас зөвлөх үйлчигээ үзүүлэх хүмүүс ирнэ. Түүнээс өмнө гэр хорооллыг орон сууцжуулах төслийг концепцыг дахин боловсруулах хэрэгтэй байна. Ийм үүрэг даалгавар өглөө. Мөн бусад дэд бүтэц, гэр хорооллын стандартыг сайжруулах дэд хөтөлбөрийг Сингапур Улстай хамтран хэрэгжүүлнэ" гэжээ.

Тэгвэл Ерөнхий сайдын онцлон дурдаад буй Сингапур улсын орон сууцжуулах загвар ямар вэ.

Сингапур улс энэ чиглэл дэх сан байгуулан, ажилладаг. Харин иргэддээ тодорхой сонголтын дагуу хоёр, гурван өрөө байруудыг бэлэн загварын дагуу санал болгодог агаад, м.кв нь монгол төгрөгөөр 2 саятай дүйцэх аж. Иргэдийнх нь дундаж цалин 5700 синга.доллартай тэнцэх бөгөөд улсынхаа сангууд руу ажил олгогчтойгоо хамтран, 53 хувийн татаас өгдөг байна. Үүгээр орон сууц, эрүүл мэнд, боловсролын асуудлыг нь бодлогоор шийдэж өгдөг аж.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч долдугаар сард Сингапур улсад айлчилсан бөгөөд Сингапурын орон сууц, хөгжлийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Тан Мэнг Дуйтай уулзсан. Мөн Сингапур Улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-15 11:00

udaahgui songuul bolnoo.uch mederkui ymarch uls oron ard tumend nulugui nam faraktz dagasan muu hulgaichuud ta narig baisan gazar chin avaachna..Ard tumnii chin 90/yduu bna novshoo...Ger bulder zoriulad tengeriin um yriad yvhiin

Зочин
Зочин
2022-08-15 11:00

Amjilt husiii

Зочин
Зочин
2022-08-15 11:00

Ашгүй дэээ

Зочин
Зочин
2022-08-15 11:01

ene muu hudlaa tom shaasan gariig ogtsoruulbal taarna

Зочин
Зочин
2022-08-15 11:21

Оюун-Эрдэнэ Саыд харин ч юм хийдэг, Ажил өолгож биежүүлж чаддаг хүн шүү. Дэмжиж бна

Холбоотой мэдээ

Back to top button