НИЙГЭМ

"Бугануудаа хариулж яваад нөхөртэйгөө танилцсан"

Түүнтэй яг нэг жилийн өмнө ярилцахад ХААИС-ийн төгсөх курсийн оюутан байв. Өмнөговь аймгийн Булган сумын "Хөөрхөн дэвсэг" хийдэд Бугын 10 илий нутагшуулах ажлыг гардан хийж байсан түүнийг С.Чулуунцэцэг гэдэг. Байсан хэмээн бичсэний учир нь тэр одоо сургуулиа төгсөж бас ээж болох гэж байна. “Ээж болох бэлтгэлээ хийгээд хэсэг хугацаанд илүүнүүд дээрээ очиж амжаагүй учраас санах л юм” гэх түүний яриа амьтанд хайртайг нь илтгэнэ. Харин түүнийг нутгийн иргэд “Буга хамгаалагч оюутан” С.Чулуунцэцэг гэхээр андахгүй.

Эргэн сануулбал, түүний Өмнөговь аймагт аваачиж нутагшуулахаар гардан ажиллаж байсан бугын 10 илийг Хустайн байгалийн цогцолбор газраас барьсан байдаг. Тэднийг анх Өмнөговь аймагт аваачихад долоо нь ам, хүйс, туурайн салаандаа өттэй ирсэн хэдий ч цэвэрлэж шархыг нь эмчлэн аварсан ачтан нь тэр юм. Хэрвээ С.Чулуунцэцэг авраагүй бол амьд үлдэх чадваргүй өтөндөө баригдаж үхэлд хүрэх байв. Ингээд түүнтэй хэсэг хором ярилцсанаа хүргэе.


-Ээж болох гэж байгаад нь баяр хүргэе. Ойрд илийнүүдээ эргэж тойров уу?

-Өнгөрсөн өвөл очсон. Сургуулиа төгсөх гээд намар орхиод явсан чинь их санасан байна лээ. Одоо эвэр нь ургаад дэнхийсэн хэдэн юм болсон. Өвөл очиход тэдний зарим нь намайг хачин их санасан нь илт байсан. Үнэрлээд, хүүхэд шиг дагацгаасан. Би ч их санасан байсан даа. Одоо ээж болох бэлтгэл ажилдаа ороод очиж амжихгүй байгаа. Их л санах юм даа.

-Амийг нь аварч тэжээсэн болохоор аргагүй байх шүү. Тэр үедээ таныг бугатай ярьдаг охин гээд нутгийн иргэд шоолдог байсан гэж ярьдаг байсан даа?

-Тэр ч тийм шүү. Согооноо, Хур, Бүргэд, Хүннү, Хонгороо, Цүндээк, Янзага, Зузу, Тавжий, Хөөрхнөө гэж нэр өгөөд л найзтайгаа ярилцаж байгаа юм шиг ярьдаг байсан юм чинь аргагүй шүү дээ. Тэд маань их гомдомхой. Тоохгүй бол гэрэвшинэ. Сүүгээ уучхаад ахиад ирэхэд нь цаашаа бай гэхээр гомдоод хэсэг хугацаанд ойртохгүй хол очоод хэвтчихдэг байсан юм чинь. Гэхдээ хэсэг хугацааны дараа гомдол нь арилчихдаг. Яаж гомдлыг нь тайлдаг байсан гээч. "Уучлаарай хөөрхөн өө" гээд л ярилцахаар мартана даа. Одоо ч гэхдээ том болсон болохоор гомдох нь арай багассан байна билээ.

-Одоо бараг төллөх нас нь болчихсон уу?

-Дараа жил төллөх байх аа.

-Говьд зэрлэг амьтан нутагшуулахад хүндрэлтэй хэцүү зүйл нь юу байв?

-Намайг сургуульдаа ирж бас ээж болохоор зэхэх хугацаанд өөр нэг ах тэжээж, тордож байгаа. Өмнөговь халуун бас дээр нь цаг уурын хуурай нөхцөлтэй учраас бага зэргийн хүндрэл учрах нь учирна. Дээр нь бороо, ногоо муутай болохоор хашаанд байлган тэжээж байгаа гэсэн. Ууланд нь тавих цаг удахгүй ирэх байх аа.

-Цаашдаа бугын илүүнүүдээ өөрөө харж хандан өсгөх, үржүүлэх тал дээр?

-Эхлээд "мама"-гаа төрүүлнэ. Дараа нь бодох байх. Өмнөговь аймагт өөр амьтан нутагшуулах ажил гарч ирвэл тэрийг ч гардан хийж магадгүй. Нээрэн чамд сонин болгож ярихад миний хувьд хамгийн их хайр татсан амьтад бол илүүнүүд маань. Тэднийг харж хандаж байхдаа би их сургуулиа амжилттай төгсөж бас нөхөртэйгөө танилцсан гээд л бод.

-Сонирхолтой юм. Танилцсан түүхээсээ бага ч гэсэн хуваалцаач?

-Ярьж болох юм уу /инээв/. Ууланд бугануудаа хариулаад явж байхад нэг залуу дандаа адуу асууж ирсээр байгаад л танилцсан даа. Манай нөхөр ч гэсэн хэдэн илийнд минь их хайртай.

-Зөвхөн та хоёр гэлтгүй бид бүгдээрээ байгаль орчин, ан амьтнаа хайрлах ёстой байх?

-Тийм ээ. Эх орондоо хайртай гээд л цээжээ хий дэмий дэлдээд байж болохгүй шүү дээ. Бид чинь залуу хүмүүс байгаль дэлхий яаж доройтож байгааг мэддэг. Гэтэл түүний эсрэг ямар ч зүйл хийхгүй байж би эх орон ч хүн гэж мянга орилоод нэмэргүй. Тиймээс бид ан амьтан, байгаль дэлхийнхээ төлөө ямар нэгэн зүйлийг өөрийн биеэр хийх л хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-18 08:36

Х�##�цгай газар буга м�##�лаад яахав дээ. Ядаж 5 н мод тарь.

Зочин
Зочин
2022-08-18 08:55

Сайхан л түүх бна. Аз жарг�##� хүсий

Зочин
Зочин
2022-08-18 10:01

HOORHON HOSUUDAD AZ JARGAL HUSIIII

иргэн
иргэн
2022-08-18 10:01

Амжилт хүсье сайхан үйл байна. Гэхдээ амьтныг байх ёстой орчинд нь хангайд нь байлгахыг бодоорой.

Зочин
Зочин
2022-08-18 21:56

Илийнүүд илүүнүүд болж дээ тэгвэл. Хүүхэдтэй болохоор одоо юун буга м�##�лах. Чамд мундахгүй ажил ундарна гэж мэд.

Delgertsogt
Delgertsogt
2022-08-20 07:44

Hosuudad az jargal hvsii

Холбоотой мэдээ

Back to top button