НИЙГЭМ

“BOOM”: Өнөөдөр XMF-д дуулах Lil Pump гэж хэн бэ

Өнөөдөр болох XMF-д дуулах Lil Pump-ийг энэ удаагийн “BOOM” буландаа онцолж байна.

-АНУ –ын реппер дуучин, продьюсер.

-Жинхэнэ нэр нь Газзи Гарсиа гэдэг.

-Lil Pump 2000 оны наймдугаар сарын 17-нд Мексик гэр бүлд төрсөн.

-Тэрбээр сургуулиасаа хөөгдөж байсан ч дууны уран бүтээлд чин сэтгэлээсээ хайртай.

-Найз нөхдийнхөө дунд өөрийн шүтээн болох Лил Б, Чиф Киф нарын дууг байнга дуулдаг байжээ.

-2017 онд бие дааж гаргасан анхны цомгийн “Gucci Gang” дуугаар олонд хурдацтай танигдсан.

 -“Gucci Gang” дуу тухайн оны шилдэг 100 дууны топ гуравдугаарт бичигдэж платинум цол хүртэж байсан.

- Мөн Youtube сувагт 1.1 тэрбум үзэлт авсан бүтээлтэй.

-Diplo, Kanye West, Lil Wayne, French Montana, Lil Yachty, YG, 2 Chainz, Offset, Quavo, Annuel AA зэрэг олон уран бүтээлчид хамтран гурван цомог, сингл дуунууд гаргасан.

-Тэр өчигдөр Монгол Улсад хүрэлцэн ирэв.

-Онгоцны буудлаас дэрээ барьсаар бууж ирсэн нь олны хайрыг татав.

-Түүний биед хэдэн шивээс байгааг хэн ч таашгүй.

-Тэр хамгийн сүүлийн шивээсээ 2017 оны зургаадугаар сард хийлгэсэн байдаг.

-Уг шивээс нь түүний амьдралд хандах хандлагыг харуулж буй хурц өнцөгт хэлбэртэй зүйл юм.

- Тэрхүү шивээсээ “Миний хөгжмийн мэдрэмж экстазу” хэмээн тайлбарладаг.

-Lil pump-ийн хөрөнгийн хэмжээг залуу репперүүд дундаа хамгийн өндөр гэдэгт одууд маргадаг.

-Гэвч 15 насандаа өөрийн хөдөлмөрөөр тэрбумтан болсон.

-Тэрбээр гаднын улс орнууд руу аялан тоглолт хийхдээ “Private Jet” Онгоцоор очиж сүрийг үзүүлдэг уламжлалтай.

-Түүнийг өнөөдрийн ХMF-д ямар уран бүтээлээр бэлэг барихыг хэн ч таашгүй.

Бичлэг:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-19 08:10

####tsan suraggyi aalz l bndag

Del
Del
2022-08-19 09:12

ямар юм байдын вэ

Зочин
Зочин
2022-08-19 10:34

Togloltoooo hezeee hiih ym bol

Холбоотой мэдээ

Back to top button
3
0
Would love your thoughts, please comment.x
()
x