ДЭЛХИЙ

В.Путины “тархи”, Евразизмын эцэг Александр Дугин

ОХУ-ын эрдэмтэн Александр Дугины охин Дарья Дугина Москвагийн ойролцоох зам дээр өнгөрсөн бямба гарагт автомашинтайгаа дэлбэрч амиа алдсан талаар барууны том гэсэн бараг бүх хэвлэлүүд мэдээллээ.

ВВС зэрэг томчууд хүртэл энэ мэдээллийг топ хэсэгтээ байршуулжээ. Тэдгээр нийтлэлүүдэд Дарья Дугина гэхээсээ илүү эцэг Александр Дугинтай хамт явж байсныг онцолж, “Александр Дугин гол бай байсан уу” гэхчлэн бичсэн байна. Тэгэхээр, барууны хэвэлүүдийн анхаарлын төвд орсон энэхүү Александр Дугин гэгч хэн бэ гэдгийг танилцуулахаар бэлтгэлээ.

Маш товчоор хэлбэл, Александр Дугин бол одоо ОХУ-ын дагаж мөрдөж, хэрэгжүүлэхээр зүтгэж буй Евро Азийн холбооны үзэл санааны суурь Евразизм гэх үзлийг хөгжүүлэгч юм. Коммунизм нурж, капитализм хүчгүйдэж байгаа энэ үед ялангуяа ОХУ-ын хувьд зам мөрөө шинээр тодорхойлох зайлшгүй шаардлага үүссэн. Дээрх хоёрроос яавч ялгаатай байж таарах шинэ үзэл санаа, онол оросуудад хэрэгтэй байсан бөгөөд тэр нь А.Дугины олон жилийн өмнөөс сонирхон судалж, хөгжүүлж байсан Евразизм болсон юм. "Еврази үзэл" хэмээх ойлголт нь 20-р зууны эхэн үеийн философийн үзэл санаанаас улбаатай бөгөөд Зөвлөлт Холбоот Улсаас хойшхи орон зайн нэгдмэл байдал, түүний хөгжлийн барууны бус, онцгой зам юм.

Шинэ үзэл санаа нь ОХУ-ын гүрний ашиг сонирхолд ч онцгой нийцсэн учраас В.Путины сонирхлыг татсан нь тодорхой. Сүүлийн үед дуу хоолой нь улам чангарч, манай улс хүртэл зарим үйл ажиллагаанд нь татагдан ороод буй Евро Азийн гэх тодотголтой бүтцүүд чухам энэ Евразизм, А.Дугинтай салшгүй холбоотой.

В.Путин “Евро-Азийн холбоо”-ны хөгжлийн үзэл баримтлалын тухай алдартай нийтлэлээ  2011 оны аравдугаар сарын 5-нд Ерөнхий сайд байхдаа “Известия” сонинд гаргаснаар үзэл санаа амьдрлал дээр хэрэгжих нь тодорхой болсон гэж үздэг.  

“Евро-Азийн холбоо” нь Тусгаар тогтносон улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудтай цаашид нэгдэж, нэгдсэн нэг гаалийн холбоо болон эдийн засгийн шинэ орон зайг үүсгэх, Тусгаар тогтносон улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын бүс нутгийн интеграцчилалын явцын үе шатыг ахиулж, эцэст нь гишүүн улсын байгууллагын бүрэн эрхтэй дүйцэхүйц хэмжээний улсуудын холбоог байгуулахаар шийдвэрлэсэн байлаа.

Холбооны төвд ОХУ байх бөгөөд Евро-Азийн холбооны удирдагчийн үүрэг гүйцэтгэнэ. Тухайн үед В.Путины танхиндаа зурсан төсөөллийн Евро Азийн холбоонд ОХУ, Беларус, Казакстан, Армен, Киргизстан зэрэг хуучин ЗХУ-ын таван “стан” байсан бөгөөд бүгд нийлээд Ази, Номхон далайн бүс нутагт нөлөөлөхүйц том холбоог үүсгэх учиртай байв. Энэ бол үндсэндээ ЗХУ-ыг шинэээр зохион байгуулна гэсэн үг байсан юм.

Анхны тэр нийтлэлд Евро-Азийн холбоог үүсгэх гол хүчин зүйл болох Евро-Азийн эдийн засгийн холбоог 2015 оноос албан ёсоор үйл ажиллагаагаанд оруулж, урьдчилсан тооцоогоор 2025 онд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, санхүү, ажиллах хүчний чөлөөт урсгалыг бий болгон, Европын холбоотой дүйцэхүйц эдийн засгийн холбоог байгуулахаар төлөвлөсөн талаар дурдсан байдаг.

Энэхүү нийтлэлийг В.Путин л бичсэн болохоос концепцийг нь А.Дугин боловсруулсан гэж үздэг. Барууны хэвлэлүүдэд А.Дугиныг нэг бус удаа “В.Путины тархи” хэмээн цоллосон нь ийм учиртай. В.Путины судалгааны сэдвийг нь шүүрч авснаар А.Дугин К.Маркс, Ф.Ницще нартай зэрэгцэж, онол, үзэл баримтлалаа амьдрал дээр турших боломж олсон цөөн сэтгэгчдийн нэг болсон юм. Ардчилал мухардаж, улс орнууд тус бүртээ цаашид хөгжих үзэл баримтлалаа боловсруулж эхэлсэн үе ч таарсан.

А.Дугин өнгөрсөн арванхоёрдугаар сард Евразийн Геополитикийн форумд оролцохдоо “Өнөөдөр бодит байдал дээр бид юу харж байна вэ? В.Путин Ши Жиньпинтэй хамтран Их Евразийн төслийг тунхаглаж байна... Бидний нүдний өмнө Римланд төсөл Евроазийн төсөл болон хувирч байна" хэмээн онцлон тэмдэглэжээ.  

ОХУ-ын Евро-Азийн холбоо болон БНХАУ “Нэг бүс-Нэг зам” санаачилгын стратегийн хамтын ажиллагааны уялдаа нь асар өргөн ирээдүйтэй юм. Торгоны замын эдийн засгийн бүс нь ОХУ-ын эдийн засгийн хүндийн төвийг зүүн тийш нүүлгэж Сибирь болон Алс дорнодын бүс рүү чиглүүлэн Ази болон Европын эдийн засгийн зөрүүтэй байдлыг арилгахад Евро-Азийн холбоог үүсгэн байгуулсны гол ач холбогдол оршино гэж үзэж байна. Арктикийг эзэмших тэмцэл сүүлийн үед эрс хурцадсан нь ч үүнтэй холбоотой юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 22, 2022 09:11

OORIINH NI UUREH ESTOI UILIIIN URIIIG OHIN NI UURCHWVVVVVV

Зочин
Зочин
8 сар 22, 2022 09:25

Путин худлааа хүний бүтээсэн хөдөлмөрийг өөрөөрөө овоглож байгаагаасаа ичих хэрэгтэй шдээ

Зочин
Зочин
8 сар 25, 2022 19:03
Reply to  Зочин

Өөрөө Путинг дүгнэхгүй байхоо.Хирээ мэдэж бич.

Зочин
Зочин
8 сар 22, 2022 09:48

Охин нь чад�##�тай улстөрч, геополиткч, үзэл санааны элч болж өсөн дээшилж байсан юмсан..
Охин нь гэдгийг саяхан мэдсэн.

Зочин
Зочин
8 сар 22, 2022 09:51

гүн харуум�##� идэрхийлнэм тэглээ гээд Гүн ухаантан ДУГИНЫ үйл хэрэг улам дүрэлзэн аса болно

zochiN
zochiN
8 сар 22, 2022 09:52

Том түүх философчдийн том онолын нэртэй ухаантай улс төрчид хэрэгжүүлж ури�##�ж хөтлөдөг юм, түүх үнш

Зочин
Зочин
8 сар 22, 2022 09:55

Харамс�##�тайяа! Хайран сайхан з�##�уу охин!
Энэ муусайн неонацистуудыг чөтгөр аваг!

Зочин
Зочин
8 сар 22, 2022 10:12

Хайран бүсгүй угаасаа ойлгомжтой.Өмхий неонацистууд удахгүй шангаа хүртнээ

Зочин
Зочин
8 сар 22, 2022 10:43

Өчнөөн сая хүний амьдр�##�ыг самарчхаад оросууд ялгүй үлдэнэ гэж байхгүй. Цусыг цусаар, амийг амиар, нүдийг нүдээр, шүдийг шүдээр. Харин ч Украин чад�##�тай мундаг улс байна шүү.

Зочин
Зочин
8 сар 22, 2022 10:44

Путины эсрэг хүчин маш хүчтэй маш сайн мэдээлэлтэй л байгаа юм байна

Зоч
Зоч
8 сар 22, 2022 11:27

Дайн хүсэгчид,дэмжигчид бурхны гэсгээлээс �######�ж чадахгүй

Зочин
Зочин
8 сар 22, 2022 11:38

САЙН ОРОС ГЭЖ ҮХСЭН ОРОСЫГ ХЭЛДЭГ ГЭДЭГ ҮНЭН ШҮҮ

Шинэ эрин
Шинэ эрин
8 сар 25, 2022 22:58

Шинэ эрин айсуй.Монголчууд ухаантай байв�##� хамт хөгжөөд явчихна. Ази зүгт хөгжил эхлэв.

Холбоотой мэдээ

Back to top button